МУИС-ийн номын сангийн үйлчилгээг орчин үеийн түвшинд хүргэх зорилго тавин ажиллаж байгаа бөгөөд энэхүү зорилгын хүрээнд хийгдэж буй нэг чухал ажил бол МУИС-ийн номын сангийн фондыг цахим хэлбэрт шилжүүлэн уншигчидад түгээх болно. Бидний хүсэлтийг дэмжин БНСУ-ын Сөүл хотын дарга, МУИС-ийн хүндэт доктор Парк Вон Сүн цаасан номыг цахим хэлбэрт шилжүүлэх хагас автомат Bookeye® 4 V3 болон Kodak ScanMate i1150 загварын сканеруудыг бидэнд бэлгэллээ. МУИС-ийн цахим номын санг үүсгэн бий болгоход үнэтэй хувь нэмэр оруулах энэхүү сканеруудтай болоход гүн туслалцаа үзүүлсэн хүн бүрт баярлаж талархсанаа илэрхийлье.