МУИС-ийн багш нар болон магистрант, докторант оюутнуудад зориулан зохион байгуулагддаг МУИС-ийн ЗАЛУУ ЭРДЭМТДИЙН ИНДЭР (NUM-Speaker Series) хөтөлбөрийн 5 дугаар сарын ээлжит зочноор МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн багш, доктор С.Одмаа оролцлоо.
С.Одмаа нь “Задралын дулааныг байгалийн механизмаар зайлуулах бага чадалтай, өндөр температурын хийн хөргүүртэй реакторын хийцийн параметрүүд” сэдвээр өөрийн судалгааны ажлын явц, үр дүнгийн талаар сонирхолтой лекц уншлаа.
Энэ өдрийн семинарт МУИС-ийн салбар салбарын багш, судлаач, оюутнууд идэвхтэй оролцож сонирхсон асуултаа тавин, хэрэгтэй мэдээллээ авч халуун яриа өрнүүллээ. Дараагийн буюу энэ улирлын сүүлийн лекцэнд ХШУИС-ийн багш Ц.Соёл-эрдэнэ оролцож, “Цагаан алтны бүлгийн болон газрын ховор элементүүдийн геохимийн эргэлтийн судалгаа” сэдвээр илтгэх тул та бүхнийг 05 дугаар сарын 12 –ны өдөр хүрэлцэн ирэхийг уръя.
Доктор С.Одмаагийн илтгэлийг NUM Speaker Series 2016 – youtube хуудаснаас тун удахгүй бүрэн эхээр хүлээн авах боломжтой.