Байгалийн ухааны салбарын оюутны эрдэм шинжилгээний хурал боллоо

Share Button

ШУС-ийн Байгалийн ухааны салбарын бакалаврын түвшний оюутны эрдэм шинжилгээний хурал 2016 оны 5-р сарын 5-ны өдөр болж зургаан тэнхимээс шалгарсан нийт 12 илтгэлийг хэлэлцсэнээс:

1-р байранд Физикийн тэнхимийн оюутан З. Гарьд, Э. Өсөхбаяр,  М. Ананд нар “Геофизикийн судалгаанд хэрэглэгдэх универсал судалгааны төхөөрөмжийн дизайн” (удирдсан багш  магистр Т. Бэгзсүрэн, магистр М. Отгонбаатар);

2-р байранд Биологийн тэнхимийн оюутан М. Батмөнх “Зарим сүүн хүчлийн бактерийн пробиотик шинж чанарын судалгаа” (удирдсан багш доктор, дэд проф. Б. Батжаргал );

3-р байранд Биологийн тэнхимийн оюутан Ж. Номин “Ягаан мүгэз (Rhodiola rosea L.) ургамлын биохимийн болон биотехнологийн зарим судалгааны үр дүнгээс” (удирдсан багш доктор, проф. Ж. Сүхдолгор, доктор Г. Баярмаа)

сэдэвт илтгэлээр тус тус шалгарлаа.

Салбарын нэгдсэн хуралд илтгэлээ хэлэлцүүлж, амжилттай оролцсон оюутнууд болон удирдсан багш нарт талархал илэрхийлж, хичээл сурлага, эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөе.

1 2 3 4

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар