Захиргааны зөвлөлийн 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр
хуралдсан хуралдааны шийдвэр
Хуралд захирал Р.Бат-Эрдэнэ, дэд захирал Б.Болдгив, Ч.Нарантуяа, Г.Баярмагнай, О.Мөнхбат, ТДС-ийн захирал Б.Отгонтөгс, ЗХШҮА-ны дарга В.Батцэнгэл, СНА-ны дарга Ч.Ундрам, МТА-ны дарга А.Баатарбилэг, бүрэлдэхүүн сургуулийн захирлууд Б.Баяртогтох, Ц.Болормаа, Н.Баатарбилэг, Ж.Эрдэнэбулган, төслийн багийн гишүүн БС-ийн багш Атарцэцэг нар оролцлоо.
Хурал Хичээлийн 1 дүгээр байрны 208 тоот хурлын өрөөнд өглөө 09:30 цагт эхэлж 13:20 цагт дуусав.
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ
- МУИС-ийн академик менежментийг сайжруулах төслийн Сургалтын чанарын удирдлага, менежмент дэд хэсгийн ажлын явцын танилцуулга /СНА-ны дарга Ч.Ундрам/
- МУИС-ийн төгсөгчдийн холбооны өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ /Дэд захирал О.Мөнхбат/
- МУИС-ийн Мэдээллийн технологийн өнөөгийн байдал, хөгжүүлэх бодлогын баримт бичгийн төсөл /МТА-ны дарга А.Баатарбилэг/
- Бусад асуудал, мэдээлэл /Хичээлийн 2-р байрны А заалны завсар, МУИС-ийн магистрант, докторантын эрдэм шинжилгээ, судалгаа, дадлагын ажлын багц цаг тооцох болон бусад холбогдох зохицуулалтыг хэрэгжүүлэх заавар, Номын сангийн барилгын ажлын явц/
ШИЙДВЭРЛЭСЭН НЬ:
- МУИС-ийн академик менежментийг сайжруулах төслийн Сургалтын чанарын удирдлага, менежмент дэд хэсгийн ажлын явцын таилцуулгыг сонсож, зөвлөгөө өгөв.
- Бүрэлдэхүүн сургуулиуд сургуулийнхаа төгсөгчдийн холбоог сэргээн байгуулах, МУИС-ийн төгсөгчдийн холбоог оюутны хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал хариуцан ажиллаж, ерөнхий журам, чиг үүрэг, үйл ажиллагааг тодорхойлох, ерөнхий журмын төсөл боловсруулан танилцуулахаар шийдвэрлэв.
- МУИС-ийн Мэдээллийн технологийн өнөөгийн байдал, хөгжүүлэх бодлогын баримт бичгийн 2 ба 3 дугаар хэсгийг бодлогын баримт бичиг болгон батлахаар боллоо.
- Хичээлийн 2 дугаар байрны “Урлаг А заал”-ыг Күнзийн институтийн хөрөнгө оруулалтаар бүрэн хэмжээний их засвар хийхээр шийдвэрлэв.
- МУИС-ийн магистрант, докторантын эрдэм шинжилгээ, судалгаа, дадлагын ажлын багц цаг тооцох болон бусад холбогдох зохицуулалтыг хэрэгжүүлэх зааврыг саналыг тусган засварлаж дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.