Захиргааны зөвлөлийн ээлжит хурал боллоо

Share Button

Захиргааны зөвлөлийн 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр

хуралдсан хуралдааны шийдвэр

            Хуралд захирал Р.Бат-Эрдэнэ, дэд захирал Б.Болдгив, Ч.Нарантуяа, Г.Баярмагнай, О.Мөнхбат, ТДС-ийн захирал Б.Отгонтөгс, ЗХШҮА-ны дарга В.Батцэнгэл, МТА-ны дарга А.Баатарбилэг, бүрэлдэхүүн сургуулийн захирлууд Б.Баяртогтох, Ц.Болормаа, С.Баттулга, Н.Баатарбилэг, Ж.Эрдэнэбулган, ШУС-ийн БУС-ын Физикийн тэнхмийн профессор           Д.Улам-Оргих,  Оюутны албаны дарга  Б.Алтангэрэл,  мэргэжилтэн Б.Энхжаргал нар оролцлоо.  СНА-ны дарга Ч.Ундрам томилолтоор явсан тул чөлөөтэй байлаа.

              Хурал Хичээлийн 1 дүгээр байрны 208 тоот хурлын өрөөнд өглөө 09:40 цагт эхэлж 12:25 цагт дуусав.

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

  1. Хиймэл дагуул хөөргөх тухай /Дэд захирал О.Мөнхбат, ШУС-ийн Физикийн тэнхмийн профессор Д.Улам-Оргих/
  2. Магистр, докторын эрдэм шинжилгээ, дадлагын ажлын багц цаг тооцох тухай түр журам /ТДС-ийн захирал Б.Отгонтөгс/
  3. МУИС-ийн Дотуур байрны журам /Дэд захирал О.Мөнхбат/
  4. Мэдээлэл

ШИЙДВЭРЛЭСЭН НЬ:

  1. Хиймэл дагуул хөөргөх үйл явдлын талаар суртачлан таниулах үйл ажиллагааг бүрэлдэхүүн сургуулиуд Оюутны албатай хамтран зохион байгуулах,
  2. Магистр, докторын эрдэм шинжилгээ, дадлагын ажлын багц цаг тооцох тухай түр журамд гарсан саналыг тусган тушаалаар баталгаажуулах,
  3. МУИС-ийн Дотуур байрны журмын хувьд саналыг тусган дахин боловсруулж танилцуулах аар тус тус шийдвэрлэв.
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар