“Химийн бодисын аюулгүй ажиллагаа” сэдэвт сургалт боллоо

Share Button

МУИС-ийн ШУС-ын БУС-ын Химийн тэнхимээс  “Химийн бодисын аюулгүй ажиллагаа” сэдэвт  сургалт-семинар2016 оны 05-р сарын 06-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

1

Энэхүү сургалтанд  Байгалийн ухааны салбарын Биологи, Газар зүй, Геологи, Физикийн тэнхимийн багш, сургалтын инженерүүд, лаборант нар, гаднын байгууллагаас ЭМШУИС, ҮЭМХүрээлэнгийн мэргэжилтнүүд оролцон “Химийн бодисын ангилал, хаягжуулалтын нэгдсэн систем-2015” Химийн бодистой ажиллах, хадгалах, тээвэрлэх, устгах үеийн аюулгүй ажиллагаа, Химийн бохирдол, түүнийг багасгах  арга замын  талаар  шинэ мэдлэг, мэдээлэл бүхий илтгэлүүд тавигдлаа.

2

Сургалтанд оролцогчид химийн бодисын ангилал, анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ хаягжуулалтын сэдвээр   дасгал ажил    гүйцэтгэн, сургалтыг өнөөгийн эрэлт хэрэгцээнд тохирсон  сонирхолтой хэлбэрээр явуулж, сурах бичиг гарын авлага, холбогдох материалаар хангасан  байна.

3

Сургалтанд оролцогчдод сертификат гардууллаа.

Сургалтанд оролцсон  Байгалийн ухааны салбарын хамт олонд ажлын амжилт хүсье.

Химийн тэнхим

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар