“Монгол орны геологи” семинар боллоо

Share Button

Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх Ухааны Сургуулийн Геологи-Геофизикийн тэнхим, Монголын Геологийн Холбоо болон Канадын Бритиш Колумбын Их Сургууль “University of British Columbia”, “Society of Economic Geology”, “Mineral Deposit Research Unit” зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулсан “Монгол орны геологи” “Geology of Mongolia” сэдэвт семинарт Оюу толгойн ордыг нээсэн МУ-ын аж үйлдвэрийн гавъяат ажилтан, геологич Д.Гарамжав, Эрдэнэтийн Овоо ордыг нээсэн Төрийн соёрхолт геологич Г.Сандуйжав болон бусад томоохон ордуудыг нээж илрүүлэх ажилд оролцож байсан монголын нэртэй геологчид болох зөвлөх геологич Ч.Ганхуяг, Б.Алтангэрэл, геологич О.Ганцэцэг, Ч.Алтанзул, Канадын Бритиш Колумбын Их Сургуулийн судлаачид болон МУИС-ийн профессор Б.Эрдэнэцогт, ШУТИС-ийн профессор С.Жаргалан  багш нар илтгэлүүд тавиж, туршлагаа солилцон амжилттай зохион байгууллаа.

Тус семинарт оролцогч Канад улсаас ирсэн геологчид, магистр, докторын оюутнууд болон судлаачид 2016 оны 5-р сарын 8-наас 20-ныг дуустал Монголын томоохон ордууд болох Оюу толгой болон Хармагтайн зэс-алтны порфирын ордууд, Таван толгой нүүрсний орд, Эрдэнэтийн Овооны зэс-молибдени порфирын орд, Төмөртэй овооны төмрийн орд, Бороо болон Гацууртын алтны үндсэн ордуудаар хээрийн экскурсыг хийж, геологийн тогтоцтой танилцаж байна.

beda17aa-cd65-4b1c-9212-c3a755dd3d34

Displaying 12.jpg0a1bea5d-4409-4756-912d-c7b2acc37ff2 1b20f8d2-7c16-41cc-ab12-cf63c1d8a4a1 853b2d32-30a1-41ad-9b9e-efdd7160fb13 2062c9d5-01cd-409f-89b8-4117c670fa2d af3be2e6-3584-44c2-baa9-4bb55e803f95 beda17aa-cd65-4b1c-9212-c3a755dd3d34 f210c0e0-c787-4db7-b727-4f44c05a15d7 f99307f1-a75c-45bf-947b-5712aeeb60bf feafafdd-d855-4bed-a07e-c88a2d307ae0 ff519e82-0c53-45d8-9557-ed0ca33d8556beda17aa-cd65-4b1c-9212-c3a755dd3d34

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар