Доктор Ц.Соёл-Эрдэнэ “Залуу эрдэмтдийн индэр хөтөлбөрт” урилгаар лекц уншлаа

Share Button

МУИС-ийн багш нар болон магистрант, докторант оюутнуудад зориулан зохион байгуулагддаг МУИС-ийн ЗАЛУУ ЭРДЭМТДИЙН ИНДЭР (NUM-SPEAKER SERIES) хөтөлбөрийн 5 дугаар сарын ээлжит зочноор МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн багш, доктор Ц.Соёл-Эрдэнэ оролцлоо.

1

Ц.Соёл-Эрдэнэ нь “Цагаан алтны бүлгийн болон газрын ховор элементүүдийн геохимийн эргэлтийн судалгаа” сэдвээр өөрийн судалгааны ажлын явц, үр дүнгийн талаар сонирхолтой лекц уншлаа.
Энэ өдрийн семинарт МУИС-ийн салбар салбарын багш, судлаач, оюутнууд идэвхтэй оролцож сонирхсон асуултаа тавин, хэрэгтэй мэдээллээ авч халуун яриа өрнүүллээ.

Доктор Ц.Соёл-Эрдэнэний илтгэлийг NUM Speaker Series 2016 – YOUTUBE хуудаснаас тун удахгүй бүрэн эхээр хүлээн авах боломжтой.

3

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар