Олон улсын магадлан итгэмжлэлийн шинжээч Prof. Dr. Dr. h. c. Andreas Knorr МУИС-н ОУХНУС дээр Монгол улсын их дээд сургуулийн эрдэмтэн багш нарт сургалт зохион байгууллаа

Share Button
ХБНГУ-ын Шпайрын Төрийн захиргааны их сургуулийн профессор, Олон улсын магадлан итгэмжлэлийн зөвлөгч, шинжээч Prof. Dr. Dr. h. c. Andreas Knorr нь дэлхийн 11 оронд, 70 гаруй сургууль болон хөтөлбөрийн олон улсын магадлан итгэмжлэлийн үйл явцад зөвлөгөө өгч, магадлан итгэмжлэх комиссын гишүүн, ахлагчаар ажиллаж буй туршлагатай эрдэмтэн юм. МУИС-ОУХНУС-Нийтийн удирдлагын тэнхим сургалтыг МУИС-н хичээлийн 5-р байрны хурлын өрөөнд 2016 оны 05 сарын 13-ны өдөр зохион байгуулсан бөгөөд ОУХНУС-н эрдэмтэн багш нар, ШУТИС, Хууль Сахиулах Их Сургууль, Этүгэн Их Сургууль, Цэцээ Гүн Дээд Сургууль, MIU зэрэг их дээд сургуулиудын тэнхимийн эрхлэгч, сургалтын албаны дарга нар болон Боловсролын Магадлан Итгэмжлэлийн Үндэсний зөвлөлийн ахлах мэргэжилтэн Ж.Тунгалаг, мэргэжилтэн Б.Мядагмаа болон БСШУЯ-ны хүний нөөцийн бодлого, хэрэгжилт хариуцсан ахлан мэргэжилтэн Ш.Сарантуяа, Инноваци өндөр технологийн газрын мэргэжилтэн Т.Сарантуяа нар урилгаар оролцлоо. Prof. Dr. Dr. h. c. Andreas Knorr олон улсын магадлан итгэмжлэлийн үндсэн шалгуур үзүүлэлтүүд, шаардагдах нөөцүүд, анхаарах асуудлуудын талаар дэлгэрэнгүй мэргэжлийн зөвлөгөө өгч, оролцогчдын асуултанд нээлттэй хариулж үнэтэй зөвлөгөө өгсөн үр өгөөжтэй сургалт боллоо.
IMG_2649 IMG_2657 IMG_2687 IMG_2698
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар