НҮБ-ын XII удаагийн Загвар хуралдаан “Уур амьсгалын өөрчлөлт” сэдвийн хүрээнд амжилттай зохин байгуулагдлаа

Share Button

2016 оны 5-р сарын 14-ний өдөр МУИС-ийн ОУХНУС-иас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг  НҮБ-ын Загвар хуралдаан 12 дахь жилдээ амжилттай болж өнгөрлөө.

            Загвар хуралдаанд МУИС-ийн ОУХНУС, Үндэсний Тагнуулын Академи, МУИС-ийн Шинжлэх Ухааны сургуулийн Хүмүүнлэгийн салбарын Европ судлалын тэнхимийн оюутнууд болон Монголын Эмнести интернэшнэлийн гишүүдээс бүрдсэн 14 багийн төлөөлөгчид оролцож, дэлхий нийтэд тулгамдаад буй уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг хэрхэн хамтран шийдэх талаар хэлэлцэв.

Уг хуралдаан нь олон улсын харилцааны сургалтын хөтөлбөрт багтдаг “Хурлын дипломат ажиллагаа”, “Олон улсын байгууллага”, “Олон улсын эрх зүй” хичээлийн практик дадлага болдог бөгөөд оюутнууд хичээл дээр үзсэн онолын мэдлэг дээрээ тулгуурлан олон улсын хурлын үйл ажиллагаанд оролцох туршлага хуримтлуулдгаараа ихээхэн ач холбогдолтой юм.

Энэ жилийн хурлын ерөнхий илтгэлийг төлөөлөгчид англи, хятад, орос, герман  хэлээр танилцуулсан бөгөөд санал шүүмжлэл, тогтоолын төслийн хэлэлцүүлэг монгол хэлээр явагдаж, хурлын төгсгөлд нийт төлөөлөгчдийн олонхийн саналаар ХБНГУ, Франц, Филиппин, АНУ, Итали, Япон, Канад, Бразил, ИБУИНВУ-ын хамтран санаачилсан тогтоолын төсөл батлагдсанаар үйл ажиллагаа өндөрлөсөн юм.

НҮБ-ын XII загвар хуралдааны ерөнхий ивээн тэтгэгчээр  ОУХНУС-ийн 2015 оны төгсөгч, Олон улсын харилцаа судлалын төвийн тэргүүн У.Содхүү ажилласан бөгөөд хурлын бэлтгэл ажлыг хангах НБДГ-ын үүргийг ОУХНУС-ийн 3, 4-р ангийн оюутнууд гүйцэтгэлээ. Хурлын даргаар  2015, 2016 онд Монгол улсаа төлөөлөн Харвардын НҮБ-ын загвар хуралдаанд оролцож байсан ОУХНУС-ийн 4-р ангийн оюутан Б.Дэлгэржаргал, ЕНБД-аар  ОУХНУС-ийн 4-р ангийн оюутан А.Анхбаяр нар ажиллав.

Загвар хуралдааныг ОУХНУС-ийн ОУХТ-ийн эрхлэгч Др. Б.Санжмятав нээсэн бөгөөд шүүгчээр энэхүү хурлыг жил бүр хамтран зохион байгуулдаг Др.Ж.Баттогтох, ахлах багш Д.Оюунсүрэн нараас гадна ахлах багш Г.Баасанхүү, ОУХНУС-ийн 2015 оны төгсөгч, Олон улс судлалын төвийн тэргүүн У.Содхүү нар ажиллаж, шилдгүүдийг тодруулсан юм. Үүнд:

            Шилдэг баг:

  •             1-р байр: Б.Бямбаринчен ахлагчтай ХБНГУ-ын баг (ОУХНУС)
  •             2-р байр: Б.Билгүүн ахлагчтай ОХУ-ын баг (ОУХНУС)
  •             3-р байр: О.Анунгоо ахлагчтай БНХАУ-ын баг (ОУХНУС)

            Шилдэг төлөөлөгч:

  •  1-р байр: ОХУ-ын төлөөлөгч Б.Билгүүн (ОУХ 3-р анги)
  • 2-р байр: Итали улсын төлөөлөгч Э.Батбилэг (ШУС-ийн ХУС-ын Итали судалын 4-р анги)
  • 3-р байр: БНХАУ-ын төлөөлөгч О.Анунгоо  (ОУХ 3-р анги)

1 2 3 4 5 6 7 8 9 10 11

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар