Бяцхан охин Идэрбаатарын Эгшиглэнд гэрэлт ирээдүй бэлэглэх сайн үйлсийн аяныг МУИС-ийн Оюутны холбоо өнгөрсөн сарын 19-31-ний хооронд зохион байгуулж оюутнуудын сэтгэл шингэсэн хандивын 800000 орчим төгрөгийг МУИС-ийн сургалт эрхэлсэн дэд захирал Р.Ринчинбазар, МУИСОХ,ОК-ийн тэргүүн Н.Хүлгэн, ЕНБ-ийн дарга Э.Төртогтох, ХСОЗ-ийн дарга М.Мөнхжин нар охины нагац эгч н. Наранчимэгт өчигдөр хүлээлгэн өглөө.
Эгшиглэн охин дөнгөж 3 ой хүрч байгаа бөгөөд тархины хавдраар өвчилсөн нь хожуу оношлогдож яаралтай гадагшаа явж мэс засал хийлгэх хэрэгтэй болжээ. Эмчилгээний зардал нийтдээ 50,000 ам доллар болох тул охины ээж аав элэг нэгт түмнээсээ дэмжлэг хүссэн юм. Олон хүний сайхан сэтгэлээр охин Тайвань улсыг зорьж хагалгаандаа амжилттай ороод одоо үргэлжлүүлэн шаардлагатай эмчилгээнүүдийг хийлгэж байна. Хэдий мэс ажилбар амжилттай болсон ч түүний дараах эмчилгээний зардал хэрэгтэй байгаа хэцүү үед МУИСОХ-ны оюутнууд маань өөрсдийн санаачлагаар ийм үйл ажил зохион байгуулж сэтгэлийн дэм өгсөнд маш их баярлаж байгаагаа охины ар гэрийг төлөөлөн эгч н.Наранцэцэг нь илэрхийлсэн юм.
Ааваа би өнөөдөр
Алтан тав авсан даа
Ээжээ би өнөөдөр
Эрдмийн тав авсан даа.. гээд дультраахан хэлээрээ дуулж сурсан бяцхан дүү минь чи хурдан эдгэрнэ ээ. Тус багаддаггүй гэдэг. Оюутан залуусын маань өрнүүлж буй сайн үйлс улам дэлгэрэх болтугай.