Хөтөлбөрийн Ерөнхий Хорооны хурал боллоо

Share Button


Хөтөлбөрийн Ерөнхий Хорооны ээлжит хурал 2016 оны 04 дүгээр сарын 14, 28-ны өдрүүдэд болов.

Хуралд МУИС-ийн ХЕХ-ны дарга Г.Баярмагнай, ХЕХ-ны нарийн бичгийн дарга Ч.Ундрам, ХЕХ-ны гишүүн ХШУИС-ийн захирал Н.Баатарбилэг, СА-ны эрхлэгч Д.Бямбажав, дэд профессор Ч.Лодойравсал, ШУС-ийн БУС-ын дэд захирал Ц.Амартайван, БС-ийн профессор Н.Батнасан, ОУХНУС-ийн захирал С.Баттулга, профессор Н.Алтанцэцэг, ШУС-ийн профессор Д.Баярсайхан, Б.Болд-Эрдэнэ, ШУС-ийн дэд профессор Н.Ууганбаатар, Д.Рэнцэнмядаг, Б.Алтанцэцэг нар оролцлоо.

Хурлаар

  1. Хавсарга мэргэжлийн сургалтын төлөвлөгөө батлах
  2.  Магистрын сургалтын хөтөлбөр батлах тухай
  3. “Орхон” салбар сургуульд орой, эчнээ анги нээх тухай
  4. 2015-2016 онд элсэгчдийн хөтөлбөр сонголтын хяналтын тоо/квот/  батлах

Хавсрага мэргэжлийн сургалтын төлөвлөгөө болон бүрэлдэхүүн сургуулиас ирсэн хөтөлбөр сонголтын хяналтын тооны саналыг СНА-ны хөтөлбөр хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Болдбаатар, ХШУИС-ийн магистрын хөтөлбөрийг тус сургуулийн дэд профессор Ч.Лодойравсал, М.Баярпүрэв, багш Н.Угтахбаяр, БС-ийн магистрын хөтөлбөрийг дэд профессор Г.Мөнхбаясгалан, Л.Наранчимэг, “Орхон” салбар сургуулийн орой, эчнээ анги нээх тухай СА-ны эрхлэгч Б.Даваасүрэн нар хөтөлбөрийн ерөнхий хороонд тус тус танилцууллаа. Мөн БС-ийн дэд профессор, хөтөлбөрийн дэд хорооны гишүүн Н.Батдэлгэр “Гадаад худалдаа, гаалийн удирдлага”, “Хөрөнгийн үнэлгээ” зэрэг хөтөлбөрүүдийн экспертизийн дүгнэлтийг танилцуулав.

ХЕХ-ны хурлаар гишүүд дараах шийдвэрийг гаргалаа. Үүнд:

  1. 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн ХЕХ-ны хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн ШУС, БС, ХЗС, ОУХНУС-ийн хавсрага мэргэжлийн сургалтын төлөвлөгөөг баталлаа.

2. Магистрын сургалтын хөтөлбөр

  • –  Электроник /ХШУИС/
  • –  Компьютерийн сүлжээ  /ХШУИС/
  • –  Хөрөнгийн үнэлгээ /БС/
  • – Гадаад худалдаа /БС/ зэрэг хөтөлбөрүүдийг экспертизийн дүгнэлтийг тусган сайжруулах нөхцөлтэйгээр баталлаа.

3.“Орхон” салбар сургуулийн

  • –  Англи хэлний багш, Орос хэлний орчуулагч мэргэжлээр оройн анги
  • – Санхүү – банкны чиглэлээр эчнээ анги 2016-2017 оны хичээлийн жилд тус тус нээж сургалт явуулахыг ХЕХ-ны гишүүд санал нэгтэй дэмжлээ.

4. Мөн ХШУИС, ШУС, ОУХНУС, “Орхон” зэрэг бүрэлдэхүүн сургуулийн 2015-2016 онд элсэгчдийн хөтөлбөр сонголтын хяналтын тоог сургуулиудаас ирсэн саналын дагуу хэлэлцэж баталлаа.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар