МУИС-ийн 2016-2017 оны хичээлийн жилийн элсэлт эхэлсэнтэй холбогдуулан Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад элсэлтийн талаарх танилцуулга мэдээллийг Сургалтын нэгдсэн албанаас зохион байгууллаа. 2 өдрийн турш үргэлжилсэн МУИС Элсэлт-2016 танилцуулгад Мон-Турк, Шинэ Эрин, Шинэ Эхлэл, Монгол Тэмүүлэлийн ерөнхий боловсролын 130 гаруй хүүхэд хамрагдаж мэдээлэл авч их сургуулийн лаборатори, хичээлийн анги танхим сургалтын үйл явцтай танилцсан юм.
МУИС нь 2016-2017 оны хичээлийн жилд
- Шинжлэх ухааны сургууль
- Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль
- Бизнесийн сургууль
- Хууль зүйн сургууль
- Олон улсын харилцаа нийтийн удирдлагын сургууль
- Завхан сургууль
- Орхон сургууль гэсэн 7 бүрэлдэхүүн сургуульдаа элсэлт авч байна.
ЭЛСЭГЧ Та МУИС-д элсэн суралцсанаар:
Тодорхой нэг хөтөлбөр /мэргэжил/-д бус сонирхож буй хөтөлбөр /мэргэжил/ нь харьяалагдах бүрэлдэхүүн сургууль /салбарт/ элсэх давуу талтай бол ЭЛСЭГЧ МУИС-ийн ерөнхий суурь хичээлээс чөлөөтэй сонгон суралцаж сургалтын чанар амжилтаар хүссэн мэргэжлээ журмын дагуу сонгох боломжтой.
Мөн Суурь шалгалт нь 750-аас дээш оноотой ШУС-БУС, ХШУИС-ийн эхний 50 элсэгч /сургууль тус бүрт 25/ болон улсын олимпиадад эхний байр эзэлсэн элсэгчийн эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрийг 50 хувь хөнгөлж өгөх бөгөөд үндэсний болон МУИС-ийн олон улсын байгууллага, гадаад дотоод, засгийн газрын оюутан солилцооны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах, сургалтын таанай орчин нөхцөл боломжыг МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ ТАНД САНАЛ БОЛГОЖ БАЙНА.
МУИС-ийн элсэлтэй холбоотой мэдээ мэдээллийг Та бүхэн дараах линкээр авч болно.
https://www.facebook.com/MUIS1942/
https://www.youtube.com/watch?v=z-jKg3Rfekg