МУИС-ийн ШУС-ийн Ази судлалын тэнхимийн Түрэг судлалын салбар нь Монгол улсын хэмжээнд түрэг судлалын чиглэлээр сургалт, судалгаа явуулдаг цорын ганц байгууллага билээ. Тиймээс ч БТНУ-аас байнга дэмжиж тусалсаар ирсэн бөгөөд үүний нэг жишээ нь Түрэг судлалын салбарт суралцагч оюутнууд Түрк улсад жил бүр зуны болон өвлийн сургалтанд хамрагдах боломж юм. Сургалтанд хамрагдах хугацаанд байр, хоол болон хэлний дадлага-аялалын зардлыг бүрэн хариуцдаг билээ. Мөн тус мэргэжлийн үндсэн болон хос, давхар хөтөлбөрөөр төгсөгчид БНТУ-ын Засгийн газрын тэтгэлгээр магистр, докторантурт элсэн суралцах бүрэн боломжтой юм. Шинэ хичээлийн жилд буюу 2016-2017 оны хичээлийн жилээс эхлэн тус салбарт элссэн оюутнуудад БНТУ-ын Элчин Сайдын Яам болон Туркийн Олон улсын Хөтөлбөр Зохицуулалтын Агентлаг (ТИКА) зэрэг байгууллагаас тэтгэлэг олгохоор боллоо.
Оюутан залуус та бүхнийг
Түрэг судлалын салбарыг сонирхон суралцахыг уриалж байна.