Монгол улсын сансрын анхны нисгэгч, МУ-ын баатар Ж.Гүррагчаа Монгол улсын анхны хиймэл дагуулыг хөөргөх аянд нэгдлээ

Share Button

2016 оны 5 сарын 20-ны өдөр 11 цагт сансрын нисгэгч Ж.Гүррагчаа баатартай МУИС-ийн хиймэл дагуул хөөргөх ажлын хэсгийн төлөөлөгчид (МУИС-ийн Физикийн багш нар Дэд проф.Р.Цолмон, Дэд проф Д.Улам-Оргих, П.Түвшинтөр, Н.Энхжаргал) уулзалт хийлээ. Уулзалтын үеэр Монголын анхны хиймэл дагуулын тухай Ж.Гүррагчаа баатарт мэдээллийг өгч танилцууллаа. Ж.Гүррагчаа баатар хэлсэн үгэндээ: Монгол улс сансрын зөвлөл байгуулан идэвхтэй ажиллах шаардлагатай. Би ОУ-ын сансрын нисгэгчдийн конгресст оролцдог, Монгол улсын сансар судлалын түвшин хаана явж байгаа тухай дэлхий дахинд мэдээлэх шаардлагатай юм. Анхны хиймэл дагуул хөөргөх ажил амжилттай эхлүүлэн явж байгаа нь талархалтай байна, тиймээс Монгол хүний гараар бүтсэн хиймэл дагуулаар Монголын дуу хоолойг дэлхий дахинд түгээж Монгол гэсэн нэрийг дэлхийд гаргах нь чухал юм. Энэхүү ажлыг бүх сэтгэлээрээ дэмжиж ард түмнээ уриалж ажиллахаа мэдэгдэж байна. Мөн 2016 оны 6 сард МУ-ын сансар судлалын талаар Монголын сансрын технологийн тухай үндэсний хэмжээний хурал хамтран зохион байгуулахаар санал хэлэлцлээ.

1 2

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар