МУИС-ийн оюутнууд “МонЭгг” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа

Share Button

МУИС болон JCI Лидерээс хэрэгжүүлж буй “POSITIVE MIND- Эерэг давалгаа” төслийн хүрээнд МУИС-ийн ШУС, ХШИУС-ийн төгсөх ангийн оюутнуудтай автобустай аялал хийлээ. Энэ автобустай аяллаар Төв аймаг Баянчандмань сумд байрлах шувууны аж ахуй эрхлэгч  “МонЭгг” ХХК-д зочилсон юм.

Хөтөлбөр ёсоор 1-р байрны урдаас автобустай хөдөлсөн бөгөөд автобус дотор оюутнуудтай эерэг сэтгэлгээний талаар хөөрөлдсөөр товлосон газраа очлоо. Оюутнууд аяллын явцдаа МонЭгг  компанитай болон тус компанийн хэрэгжүүлж буй төслүүдтэй танилцсан шувууны аж ахуй, өндөг үйлдвэрээс хэрэглэгчийн гарт хүрэх шат дамжлага, орчин үеийн технологи, үйлдвэрлэгчийн стратеги төлөвлөгөө ирээдүй хэтийн зорилго зорилттой танилцсан юм. 

IMG_4588

“НВЦ” ХХК нь хөдөө аж ахуйн цогц үйлдвэрлэл, үйл ажиллагаа явуулах зорилготой 1998 онд байгуулагдсан, өндөгний үйлдвэрлэлийг гол чиглэлээ болгосон үндэсний үйлдвэрлэгч, салбартаа тэргүүлэгч компани юм.

ОХУ-ын шувууны аж ахуйн тэргүүлэгч компани “Белореченское” ХХК-ийн Монгол Улс дахь албан ёсны төлөөлөгчөөр 1999 оноос, мөн тахианы мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр Дэлхийд тэргүүлэгч АНУ-ын “Пилгримс прайд” корпорацийн дистрибьютерээр 2005 оноос өнөөг хүртэл хамтран ажиллаж байгаа аж.

IMG_4520

Өндөгний зах зээлийн эрэлт хэрэгцээг импортоор хангаж үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол, 2003 оноос дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор 100 мянган шувууны аж ахуй бүхий “Монэгг” ХХК-ийг өөрийн хөрөнгө оруулалтаар байгуулан “Баян” өндгийг зах зээлд нийлүүлж эхэлсэн байна.

“НВЦ” ХХК нь орчин үеийн дэвшилтэт техник технологи бүхий шувууны эко аж ахуй байгуулах зорилгоор 2011 оны намар Улаанбаатар хотоос 60 км-т байрлах Төв аймгийн Баянчандмань суманд 1 сая өндөглөгч шувууны аж ахуйн шавыг тавьсан. Улмаар 2012 оны 4 дүгээр сараас бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэн 2014 оны 9 дүгээр сард буюу 2.5 жилийн дотор төслийн эхний үе шатыг ашиглалтанд амжилттай оруулсан байна.

IMG_4528 IMG_4530

Энэ ажлын хүрээнд Монгол улсад хамгийн анхны бүрэн автомат, хамгийн орчин үеийн тоног төхөөрөмж бүхий 100 мянган дэгдээхэй, 400 мянган өндөглөгч, жилд 100 сая гаруй ширхэг өндөг үйлдвэрлэх хүчин чадалтай нийт 500 мянган толгой шувууны аж ахуйг дэд бүтцийн хамтаар байгуулан нээлтээ хийснээр орон нутагт 100 гаруй ажлын байр бий болгож, өндөгний импорт 30%-иар, зах зээл дээрх өндөгний үнэ 25%-иар буурч, дотоодын өндөгний үйлдвэрлэл 2 дахин нэмэгдэж, манай улсын шувууны аж ахуйн салбарт хөгжлийн шинэ хуудсыг нээхэд хувь нэмэр оруулжээ.

IMG_4555 IMG_4556 IMG_4558 IMG_4560 IMG_4561 IMG_4570 IMG_4577

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар