ЭМГЭНЭЛ

Share Button

a2МУИС-ийн ШУС-ийн Боловсрол, сэтгэл судлалын тэнхимийн ахлах багш Төмөрийн Арслан 2016 оны тавдугаар сарын 23-ны өдөр өвчний улмаас таалал төгсөж бидэнд хүнд гарз учирлаа. Т.Арслан 1935 онд Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд төрж, бага, бүрэн бус дунд сургууль төгссөн. 1949 онд Багшийн сургуулийг төгсч, бага ангийн багшаар ажиллаж байгаад 1962-1968 онд ОХУ-ын Сурган Хүмүүжүүлэх Ухааны дээд сургуулийг багш мэргэжлээр дүүргэн, 1968 оноос Улаанбаатар хотын 6-р сургуульд хичээлийн эрхлэгчээр ажиллаж байсан. 1971 оноос эхлэн МУИС-д сурган хүмүүжүүлэх ухааны багшаар өнөөг хүртэл тасралтгүй багшилж байлаа. Түүний хөдөлмөр зүтгэлийг үнэлж Засгийн газрын жуух, Боловсролын яамны хүндэт жуух, Боловсролын тэргүүний ажилтан цол, тэмдэг, төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор болон байгууллагын шагналаар удаа дараа шагнаж байсан юм. Т.Арслан залуу үеийг сурган хүмүүжүүлэх үйлсэд өөрийн бүхий л амьдралаа зориулсан, олон мянган шавь нарыг эх орондоо бэлтгэхэд хувь нэмрээ оруулсан, хамт олондоо хүндлэгдсэн бидний дотны ачтай, түшигтэй багш байлаа. Түүний хөдөлмөрч, шударга, зарчимч, хүний төлөө гэсэн сайхан сэтгэл нь хамт олон, шавь нарынх нь сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэх болно.

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ ШИНЖЛЭХ УХААНЫ СУРГУУЛЬ БОЛОВСРОЛ, СЭТГЭЛ СУДЛАЛЫН ТЭНХИМ

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар