Оюутны санаачилгыг дэмжих 117 төсөлд нийт 342 сая төгрөгийн тэтгэлэг олгож батламж гардууллаа

Share Button

БСШУЯ-наас хэрэгжүүлж байгаа “L2766-MON” Дээд боловсролын шинэчлэлийн төслийн тэгш хүртээмжтэй байдал бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд оюутны санаачилгыг дэмжих өрсөлдөөнт тэтгэлгийг байгалийн ухаан, инженер технологи, хөдөө аж ахуйн чиглэлээр бакалаврын хөтөлбөрт суралцаж буй оюутнуудын дунд зарласан.

Монгол улсын хувьд оюутны бүтээлч санал санаачилгыг хэрэгжүүлэх боломж олгож буй анхны тэтгэлэг гэдгийг дурьдан хэлэх нь зүйн хэрэг биз. Энэ тэтгэлэг нь төслийн хүрээнд оюутанд чиглэсэн шууд арга хэмжээ гэдгээрээ онцлогтой.

Төслийн тэтгэлэг горилох оюутнууд Нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах, Оюутны суралцах орчныг сайжруулах, Оюутны клубын үйл ажиллагааг идэвхижүүлэх, дотуур байрны орчныг сайжруулах, Оюутанд үзүүлэх үйлчилгээг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөгжлийн бэрхшээлтэй оюутанд үзүүлэх үйлчилгээг сайжруулах гэсэн найман үндсэн чиглэлээр төсөл бичиж оролцсон.

Өрсөлдөөнт тэтгэлэгийн уралдаанд нийт 36 их, дээд сургууль дээр 279 төсөл бичиж уралдсан. Хоёрдугаар шатанд олон талт төлөөлөл бүхий 11 гишүүний бүрэлдэхүүнтэй хороо нийт 34 их, дээд сургуулийн 117 төслийг сайжруулах нөхцөлтэй шалгаруулсан байна. Шалгарсан 117 төслийн багт нийтдээ 467 оюутан тэтгэлэгт хамрагдах бол төсөлд 342 сая төгрөгийн тэтгэлэг олгож байгаа юм.

Оюутны санаачилгыг дэмжих төслөөс МУИС-ийн 9 оюутны төсөл шалгарч батламжаа гардан авч төслийн ажлаа өнөөдрөөс эрчимтэй эхлүүлэхээр болоод байна.

Оюутны санаачилгыг дэмжих төслөөс шалгарч батламжаа гардан авсан оюутнууддаа төслийн цаашдын ажилд амжилт хүсье.

 IMG_0611 IMG_0614 IMG_0623

IMG_0589 IMG_0612 IMG_0621 IMG_0626

IMG_0631

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар