Бакалаврын эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа

Share Button
Нийтийн Удирдлагын хөтөлбөрөөр суралцаж буй оюутнуудын дунд зохион байгуулагдсан бакалаврын эрдэм шинжилгээний хурал “Нийгмийн баримжаатай зах зээлийн эдийн засаг” сэдвээр 2016 оны 05 сарын 19-ний өдөр МУИС-н Хичээлийн 5-р байрны 203 хурлын өрөөнд амжилттай болж өнгөрлөө. Эрдэм шинжилгээний хуралд Нийтийн Удирдлагын хөтөлбөрөөр суралцаж буй 2, 3, 4-р төвшний оюутнууд оролцсоноос Нэгдүгээр байранд 4-р төвшний оюутан Ж.Ундрам “Хөдөлмөрийн зах зээл: ХБНГУ-тай харьцуулсан судалгаа”, Хоёрдугаар байранд 3-р төвшний оюутан Б.Амгалан “Дэлхийн улс орнуудын аз жаргалын индексийн үзүүлэлтүүд”, Гуравдугаар байранд 4-р төвшний оюутан Г.Цэлмүүн “Нийгмийн халамжийн бодлого: Хөгжлийн бэрхшээлтэй иргэд”, Тусгай байранд 4-р төвшний оюутан Ж.Гүррагчаа “Нийгмийн баримжаатай зах зээлийн эдийн засгийн хөгжлийн загвар тогтвортой хөгжлийг дэмжих нь” сэдвүүдээр тус тус амжилт үзүүллээ. Бакалаврын эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцож илтгэл хэлэлцүүлсэн нийт оюутнууддаа цаашдын судалгаа шинжилгээний ажилд нь амжилт хүсье.
Нийтийн Удирдлагын Тэнхим
ОУХНУС, МУИС
IMG_3452 IMG_3469 IMG_3505 IMG_3513
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар