Монгол Улсын Их Сургууль Сүхбаатар дүүргийн иргэдийн баярт оролцлоо

Share Button

Сүхбаатар дүүргийн иргэдийн баярт МУИС Оюутны алба, оюутны холбооноос хамтран   МУИС, NUMSAT хиймээл дагуул хөөргөх арга хэмжээг суртачилан таниулах, хиймэл дагуулын үр ашиг, мэдээ мэдээллийг иргэдэд  өгч оролцлоо.

Иргэдийн өдөрлөгт МУИС нь урлаг спортын шилдэг оюутнуудаа оролцуулж урлагийн мэндчилгээ дэвшүүлэхийн сацуу  Анхны хиймэл дагуул хөөргөх хандивын аяны хайрцыг иргэдийн дунд явуулж хандив цуглуулсан юм.

1

Оюутны албаны дарга Б.Алтангэрэл хэлсэн үгэндээ: СБД-ийн иргэдийн баярт оролцож МУИС-аа сурталчилан анхны хиймэл дагуул хөөргөх үйл хэрэгт туслах хандивийн аянг зохион байгуулсан оюутан залуусдаа талархал илэрхийлье хэмээсэн бол

3

МУИСОХ-н Тэргүүн Б.Хосбаатар: СБД-ийн иргэдийн баярт бид бүхэн оролцохдоо иргэдэд Монголын анхны хиймэл дагуулыг МУИС-ийн оюутнууд хийж буйг сурталчилсан бөгөөд хиймэл дагуул нь хөөрснөөр ямар давуу тал, үр ашигтайг  тайлбарлалаа. Энэхүү үйл ажиллагаа нь хиймэл дагуулыг хөөргөх үйл ажиллагаанд маань ихээхэн ач холбогдолтой болж өнгөрсөн бөгөөд үйл ажиллагаанд сэтгэл зүрхээ гарган ажилласан нийт МУИСОХ-н оюутан залуустаа талархал илэрхийлмээр байна. Үүнд дурьдахад СБД-ийн ИТХ төлөөлөгчдийг  оюутан хүний зүгээс хэлэхэд иргэдийн төлөөлөл болж ажиллаж буй төрийн албан хаагчид маань энэхүү Монгол хүн бүрийн анхаарах зүйл дээр илүү тулж ажиллах ёстой гэж бодож байна хэмээлээ.

МУИС-ИЙН ОЮУТАН МОНГОЛЫН ИРЭЭДҮЙ.

4

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар