“Мини УИХ”-ын хаалтын чуулган амжилттай боллоо

Share Button
МУИС-ийн Олон Улсын Харилцаа Нийтийн Удирдлагын Сургуулийн (ОУХНУС) 25 жилийн ой, Нийтийн Удирдлагын Тэнхимийн 5 жилийн ойн хүрээнд “Мини УИХ”-ын хаалтын чуулган 2016 оны 05 сарын 20-ны Баасан гарагт ОУХНУС-ийн байрны 407 тоот өрөөнд хуралдлаа. Уг арга  хэмжээнд Нийтийн Удирдлагын хөтөлбөрөөр суралцаж байгаа 2,3,4-р курсын оюутнууд болон Хууль Сахиулах Их Сургууль, ШУТИС-БУХС, Цэцээ гүн дээд сургуулийн багш, оюутнууд урилгаар оролцлоо. Хаалтын чуулганы нээлтэнд ОУХНУС-ийн захирал Проф. Др. С.Баттулга, Конрад Аденауэр сангийн төслийн менежер хатагтай С.Ганзаяа, ОУХНУС-ын Нийтийн Удирдлагын Тэнхимийн эрхлэгч Проф. Др. Н.Бурмаа нар оролцож үг хэллээ. Хаалтын чуулганы үеэр “Нийтийн удирдлагын байгууллагуудын гүйцэтгэл, өрсөлдөх чадвар, чанар” сэдэвт эссэ бичлэгийн уралдаан болон Нийтийн Удирдлагын Тэнхимийн бакалаврын эрдэм шинжилгээний хуралд оролцон байр эзэлсэн оюутнуудад шагналыг гардууллаа. “Мини УИХ”-ын хаалтын чуулганаар “Нийгмийн баримжаатай зах зээлийн эдийн засаг” сэдвээр бакалаврын эрдэм шинжилгээний хуралд байр эзэлсэн оюутнууд илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ. “Мини УИХ”-ын дарга Г.Тэмүүлэн чуулганыг хааж хэлсэн үгэндээ УИХ-ын гишүүдийг 2016 оны 6 сард болох сонгуульд шударга, нээлттэй, хариуцлагатай, ил тод өрсөлдөхийг уриалан 2016 оны намрын чуулган хүртэл “Мини УИХ”-ын үйл ажиллагаа түр завсарлаж байгааг зарлалаа. 2015-2016 оны хичээлийн жилд идэвх зүтгэл, санаачлага гарган оролцсон “Мини УИХ”-ын нийт гишүүд, зохион байгуулагчид болон дэмжигч оюутнуудад ОУХНУС-ийн Нийтийн Удирдлагын Тэнхимийн зүгээс талархал илэрхийлье.
Нийтийн Удирдлагын Тэнхим
ОУХНУС, МУИС
IMG_3521 IMG_3523 IMG_3527 IMG_3541 IMG_3558 IMG_3564  IMG_3594  IMG_3655  IMG_3755 IMG_3760 IMG_3784 IMG_3786 IMG_3790
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар