“Бүс нутгууд харилцан ойлголцож чадаж байна уу?” сэдэвт ОУ-ын Эрдэм Шинжилгээний хурал 5-р сарын 26-27-ны хооронд явагдана. ОУ-ын ЭШ-ний ээлжит V хуралдааныг МУИС-ийн ОУХНУС, ШУС-ийн Улс төр судлалын тэнхим, ШУА-ын ОУСИнститут, Францын Ле Хавре ИС, Казахстаны Аль Фарабийн нэрэмжит Yндэсний ИС, Хууль, ОУ-ын Биржийн судалгааны тев Lex FEIM байгууллагууд хамтран зохион байгуулж байна.
Салбар хуралдаанууд Олон улсын харилцаа, нийгэм улс тер, эдийн засгийн хегжил, хямралын менежментийн асуудлууд сэдвийн хүрээнд явагдаж буй бөгөөд Ази-Европын ОУ-ын ЭШ-ний хурал урьд нь 2004 онд Франц, 2005 онд Солонгос, 2012 онд Франц, 2014 онд Казахстан улсуудад зохион байгуулагдаж байжээ.
ОУ-ын ЭШХ-д Япон, Франц, ОХУ, Казахстан, Хятад, Бельги, Киргиз, Монгол зэрэг 8 орны эрдэмтэн судлаачид оролцож буй бөгөөд ЭШХ нэгдсэн болон салбар хуралдаануудаар зохион байгуулагдаж 2 өдрийн турш үргэлжилнэ.