Захиргааны зөвлөлийн ээлжит хурал боллоо

Share Button

Захиргааны зөвлөлийн 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хуралдсан хуралдааны шийдвэр

Хуралд захирал Р.Бат-Эрдэнэ, дэд захирал Б.Болдгив, Г.Баярмагнай, Ч.Нарантуяа, ТДС-ийн захирал Б.Отгонтөгс, ЗХШҮА-ны дарга В.Батцэнгэл, МТА-ны дарга А.Баатарбилэг, бүрэлдэхүүн сургуулийн захирлууд Б.Баяртогтох, Н.Баатарбилэг, Ж.Эрдэнэбулган, ХЗС-ийн сургалтын албаны эрхлэгч Б.Амарбаясгалан, ХШУИС-ийн сургалтын албаны эрхлэгч Д.Бямбажав нар оролцлоо. О.Мөнхбат захирал ажил давхацсан тул чөлөө авсан.

Хурал Хичээлийн 1 дүгээр байрны 208 тоот хурлын өрөөнд өглөө 09:10 цагт эхэлж 13:30 цагт дуусав.

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:

1. МУИС-ийг түшиглэсэн докторын ажил хамгаалуулах зөвлөлүүдийн үйл ажиллагаанд дүгнэлт хийсэн ажлын хэсгийн тайлан /Б.Отгонтөгс/
2. МУИС-д профессор, багш ажиллуулах журамд өөрчлөлт оруулах тухай төслийн танилцуулга /Г.Баярмагнай/
3. ХЗС-ийн захирал Ж.Эрдэнэбулганы ажлын тайлангийн танилцуулга
4. ХШУИС-ийн захирал Н.Баатарбилэгийн ажлын тайлангийн танилцуулга
5. Бусад асуудал /Төгсөлтийн үйл ажиллагааны товын талаар/

ШИЙДВЭРЛЭСЭН НЬ

1. БСШУ-ны сайдын 2010 оны 492 дугаар тушаалаар батлагдсан “Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дүрэм”-д оруулах саналаа багцалж нэгтгэн, үндэслэл тайлбартайгаар хүргүүлэх
2. МУИС-д профессор, багш ажиллуулах журамд оруулах өөрчлөлтөд гаргасан саналыг тусган сайжруулж, Эрдмийн зөвлөлийн хурлаар оруулж хэлэлцүүлэх
3. ХЗС, ХШУИС-ийн захирлуудын 1 жилд хийсэн ажлын тайланг сонслоо.
4. АСЕМ-ийн хуралдааны үйл ажиллагаатай холбоотойгоор энэ хичээлийн жилийн төгсөлтийн үйл ажиллагааг 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хийхээр болж өөрчлөлт орлоо.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар