Анхны хиймэл дагуул хөөргөх аваргуудын нөхөрсөг тоглолт боллоо

Share Button

Монголын анхны хиймэл дагуулыг Монгол улсын их сургууль 2017 оны хавар Олон улсын “Birds” төслийн хүрээнд хөөргөнө.  Хиймэл дагуул хөөргөх хандивын аяныг МУИС-ийн Оюутны алба, Оюутны холбоо, Оюутан конгресс  хамтран зохион байгуулж улмаар аваргуудын нөхөрсөг, хандивын тоглолтыг өчигдөр МУИС хичээлийн 4 байрны спорт зааланд амжилттай зохион байгууллаа. Уг нөхөрсөг тоглолтын  үеэр төслийн багийхан тамирчидад мэндчилгээ дэвшүүлж  төслийн ажлын явцын талаар мэдээлэл өгсөн юм.

Шонхоруудын урилгыг хүлээн авч Монголын анхны хиймэл дагуул хөөргөхөд хувь нэмрээ оруулсан Харцага багийн тамирчиддаа болон нөхөрсөг тоглолтод хүрэлцэн ирж хиймэл дагуул хөөргөхөд өөрсдийн хувь нэмрээ оруулсан хөгжөөн дэмжигчид үзэгчиддээ талархаж буйгаа илэрхийлье.

Та бүхэн Хаан банкин дахь “МУИС-хиймэл дагуул” гэсэн эзэмшигчийн нэртэй 5041392345 тоот дансанд хандив өргөж болно. Хандивтай холбоотой шилэн дансны мэдээллийг эндээс үзнэ үү.

1 2 3 4 5

Last

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар