“Олон улсын харилцаа үндэс ба даяаршил” сурах бичгийн нээлт боллоо

Share Button

МУИС нь 2014-2015 оны хичээлийн жилээс бакалаврын хөтөлбөрийн ерөнхий суурь болон мэргэжлийн хичээлийн сурах бичгийг монгол хэлээр зохиох, орчуулах, хэвлүүлэх төслийг эхлүүлж, МУИС Пресс Хэвлэлийн Газар зохион байгуулан ажиллаж байна.  Энэ төслийн хүрээнд ОУХНУС-ийн  ОЛОН УЛСЫН ХАРИЛЦАА ҮНДЭС БА ДАЯАРШИЛ сурах бичиг хэвлэгдэн худалдаанд гарлаа.

1

Сурах бичгийг Г.Баасанхүү, Д.Оюунсүрэн, С.Оюунсүрэн, Ж.Баттогтох, С.Баясгалан, С.Энхцэцэг нар хамтран бичиж, орчин цагийн олон улсын улс төр, эдийн засгийн харилцааны олон талт үйл явцыг даяаршилтай холбон тайлбарлажээ.  Олон улсын харилцааны онол, үндсэн судлагдахуун, бүрэн эрхт улсын гадаад бодлого, дипломат ажиллагаа, олон улсын эрх зүй, олон улсын эдийн засгийн харилцаа, дэлхийн бодлого, Монгол улсын гадаад бодлого, гадаад харилцааны талаарх суурь мэдлэгийг уншигчдад олгох юм.

2

Энэхүү сурах бичигт  Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, доктор Х.Бэхбат, МУСГЗ, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин, доктор Т.Төмөрхүлэг, МУСГЗ,Монгол улсын ГХЯ-ны сайд асан, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Гомбосүрэн, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин, доктор Ж.Гөлгөө, дипломат Г.Амартүвшин нар мэргэжлийн үнэтэй зөвлөгөө өгч хамтран ажилласанд талархал илэрхийлье.

МУИС нь өмнө 12 нэр бүхий сурах бичгийг хэвлэн нийтэлсэн бөгөөд “Олон улсын харилцаа үндэс ба даяаршил” сурах бичиг нь 13 удаагийн хэвлэлт болж байна.

3  6 7 8

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар