Хайж байна...

Шинжлэх ухаан, технологийн Улаанбаатар парк | Нээлттэй ажлын байранд урьж байна

Share Button

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ 

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН УЛААНБААТАР ПАРК

Ажлын байрны нэр: Мэргэжилтэн (Маркетинг, бизнес хөгжүүлэлт)

Орон тоо: 1 /үндсэн/ 

Гүйцэтгэх чиг үүрэг:  

  • Их сургуулийн багш, суралцагсдын оюуны өмчид суурилсан Гарааны компани болсон болон гарааны компанид шилжих шатандаа буй (pre-startup) инновацад суурилсан төслүүдийг дэмжиж, зах зээлд амжилттай нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх. 
  • Их сургуулийн судалгааны үр дүн, шинэ технологи, оюуны өмчийг олон нийтэд сурталчлан таниулах, Гарааны компани болсон болон гарааны компанид шилжих шатандаа буй (pre-startup) инновацад суурилсан төслүүдийн маркетингийг хөгжүүлнэ. 
  • Паркаас зохион байгуулах богино болон дунд хугацааны сургалт, дадлага, воркшоп, менторшип хөтөлбөрийг төлөвлөн хэрэгжүүлэхэд оролцох, зохион байгуулах 
  • Гарааны компаниуд болон паркийн үйл ажиллагаанд шаардлагатай дотоод, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөрөнгө, оруулалт, төсөл, хөтөлбөр, грантаас бүрдсэн олон талт эх үүсвэрт санхүүжилт татах. 
  • Маркетинг, бизнес хөгжүүлэлтийн үйл ажиллагааны үр дүнг хэмжих, тайлагнах, сайжруулах замаар паркийн инновацын экосистемийн тогтвортой хөгжил, эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэх. 

Ажлын байранд тавигдах шаардлага 

Боловсрол: Дээд, Магистр  болон түүнээс дээш зэрэгтэй байх 

Мэргэжил: Бизнесийн удирдлага, Эдийн засаг, Маркетинг  

Мэргэшил: Дээрх мэргэжлийн чиглэлээр мэргэшсэн 

Туршлага:  

  • Дээд боловсролын байгууллага, судалгааны болон үйлдвэрлэл-бизнесийн салбарт 5-аас доошгүй жил ажилласан 
  • Бизнес хөгжүүлэлт, маркетинг төлөвлөлтийн чиглэлээр ажиллаж байсан, бизнесийн чиглэлээрх сургалт, судалгаа, практик байгууллагад ажиллаж байсан туршлагатай байх. 

Ур чадвар:  

  • Зах зээлийн орчны шинжилгээ хийх чадвартай байх 
  • Дүн шинжилгээ хийх, асуудлыг шийдвэрлэх,  
  • Ёс суртахуунтай, зарчимч байх,  
  • Академик соёлыг дээдлэх,  
  • Багаар ажиллах, санал санаачилга гаргадаг,  
  • Бүтээлч сэтгэлгээтэй байх, 

Бүрдүүлэх материал: 

  • Төрийн албан хаагчийн анкет  
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар  
  • НДШ төлөлтийн лавлагаа 
  • Иргэний үнэмлэхийн хуулбар 
  • Цээж зураг (3х4 хэмжээтэй, сүүлийн 6 сард авхуулсан байх) 

Бүртгэл: 2026 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 17:30 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн I байрны 210 тоот өрөөнд бүртгэнэ. 

Утас: 75754400-1135 

 

Захиргаа, хүний нөөцийн газар 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар