Академич В.А.Матвеев МУИС-ийн “Хүндэт доктор” боллоо

Share Button

ЦШНИ-ийн 60 жилийн ой энэ өдрүүдэд тохиож буй бөгөөд ойн баяраар ЦШНИ-ийн захирал, нэрт эрдэмтэн академич Виктор Анатольевич Матвеевтад квант оронгийн онол, эгэл бөөмийн физикийн онолын чиглэлээр хийсэн судалгааний бүтээл болон Монгол улс ба ЦШНИ-ийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байгааг үнэлэн “Монгол Улсын Их Сургуулийн Хүндэт Доктор” цол олгож хүндэтгэл үзүүллээ.

2

ЦШНИ нь Монгол улсад цөмийн физикийн ухаан үүсч буй болоход шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсний зэрэгцээ онолын физик, биофизик, хүрээлэн буй орчин судлал, тооцон бодох математик, программчлал, орчин үеийн электроник, материал судлал, нанотехнологи, реакторын физик зэрэг орчин үеийн байгаль, техникийн ухааны олон чиглэл хөгжихөд жинтэй хувь нэмэр оруулж, Монголын үе үеийн эрдэмтдийг бэлтгэх, тэдний нэрийг олон улсын тавцанд гаргах, улмаар Монгол улсад шинжлэх ухааны сэтгэлгээг хөгжүүлэхэд ихээхэн нөлөө үзүүлсэн бөгөөд эдгээр үр дүнд хүрэхэд тус институтийн захирлын үйл ажиллагаа, үүрэг оролцоо, хувь нэмэр маш чухал гэдгийг дурьдан хэлэх нь зүйн хэрэг биз.

1

Татах (PDF, 333KB)

6 5 4 3

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар