МУИС, ФШСТ-ийн өргөтгөсөн их семинар 2016 оны 06 сарын 08-ний өдрийн 11.00 цагт МУИС-ийн хичээлийн 2-р байрны 439 тоот өрөөнд болж шашин судлалын хөтөлбөрийн докторант Ч.Эрдэнэ-Уул “Ихэд тонилгогч судар“ бурханы шашны гүн ухааны сурвалж болох нь сэдэвт диссертацийн ажлаа хэлэлцүүллээ.
Их семинарыг ФШСТ-ийн Проф.М.Гантуяа удирдан, докторант Ч.Эрдэнэ-Уул диссертацийн ажлаа танилцуулсаны дараа удирдагч Проф. Д. Бүрнээ, Т.Булган, шүүмжлэгч багш Др.О.Чимэг, хөндлөнгийн эксперт Проф. Л.Тэрбиш, Др.С.Янжинсүрэн нар судалгааны ажлын зорилго зорилт, бүтэц агуулга, арга зүй, үр дүн, ач холбогдлын талаар асууж тодруулан, санал шүүмж хэлж, диссертацийн ажилд тавигдах академик бичлэгийн шаардлагыг хангасан эсэх талаар өөрсдийн байр сууриа илэрхийллээ.
Семинарт философи, шашин судлалын тэнхмийн багш нараас гадна буддын гүн ухаан, эх бичиг судлалын нэр хүндтэй эрдэмтэн судлаачид оролцон докторантын судалгааны ажлын талаар санал шүүмжлэл өрнүүлэн, зөвлөгөө өгч, диссертацийн жинхэнэ хамгаалалтанд оруулахыг бүгд санал нэгтэй дэмжлээ.