МУИС-ийн оюутнуудын “Мэргэжлийн хөтөлбөр сонгох” үйл ажиллагаа нь 2016 оны 06-р сарын 13-17 хүртэл хоёр үе шаттайгаар явагдана. Үүнд:
А. Оюутан өөрийн сонирхож байгаа мэргэжлийн хөтөлбөрт санал өгөх
Б. Хөтөлбөрт өгсөн саналаа баталгаажуулах (Оюутан хэд хэдэн мэргэжлийн хөтөлбөрт санал өгөх боломжтой боловч баталгаажуулахдаа зөвхөн нэг хөтөлбөрийг сонгоно)
- 2016 оны 06-р сарын 13-ны Даваа гаргийн 09.00 цагт оюутны онооны жагсаалт СИСИ системд гарна.
- 2016 оны 06-р сарын 13-ны Даваа гаргийн 09.00 цагаас 06-р сарын 14-ний Мягмар гаргийн 17.00 цаг хүртэл цаашид суралцах мэргэжлийн хөтөлбөрүүдэд СИСИ системээр саналаа өгнө.
- 2016 оны 06-р сарын 14-ний Мягмар гаргийн 18.00 цагт мэргэжлийн хөтөлбөр бүрээр санал өгсөн оюутнуудын онооны жагсаалт гарна.
- 2016 оны 06-р сарын 15-ны Лхагва гаргийн 09.00-20.00 цагийн хооронд тухайн хөтөлбөрийн хяналтын тоонд багтсан оюутан СИСИ системд өөрийн эрхээр орж зөвхөн нэг мэргэжлийн хөтөлбөрөөр саналаа баталгаажуулна.
- 2016 оны 06-р сарын 16-ны Пүрэв гаргийн 09.00-20.00 цаг хүртэл хяналтын тоонд нэмж багтсан оюутнуудын мэргэжил сонголтын баталгаажуулалт үргэлжлэн явагдана.
- 2016 оны 06-р сарын 16-ны Пүрэв гаргийн 20.00 цаг гэхэд мэргэжлийн хөтөлбөрөө СИСИ системээр сонгож чадаагүй оюутан үлдсэн тохиолдолд 06-р сарын 17-ны Баасан гарагт онооны жагсаалтын дагуу үлдсэн мэргэжлийн хөтөлбөрөөс сонгуулах үйл ажиллагааг сургалтын алба зохион байгуулна. Энэ үед оюутан сургалтын албанаас зарласан өдөр, цагт /оюутны үнэмлэхний хамт/ өөрийн биеэр хүрэлцэн ирэх шаардлагатай.
- Тодорхой хүндэтгэн үзэх шалтгаанаар мэргэжлийн хөтөлбөр сонгох боломжгүй болсон тохиолдолд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан сонгуулах боломжтой бөгөөд энэ талаар урьдчилан бүрэлдэхүүн сургуулийн сургалтын албанд мэдэгдэнэ.
- 2014-2015 оны хичээлийн жилд мэргэжлийн хөтөлбөр сонгох ёстой байсан боловч сонгоогүй оюутнууд тухайн жилийн үлдсэн хөтөлбөрөөс сонгоно. /Эдгээр оюутнуудын мэргэжлийн хөтөлбөр сонгох үйл ажиллагаа дээрх зарчмаар явагдана/
МУИС-ийн СУРГАЛТЫН НЭГДСЭН АЛБА