Захиргааны зөвлөлийн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр
хуралдсан хуралдааны шийдвэр
Хуралд захирал Р.Бат-Эрдэнэ, дэд захирал Г.Баярмагнай, Ч.Нарантуяа, СНА-ны дарга Ч.Ундрам, ТДС-ийн захирал Б.Отгонтөгс, МТА-ны дарга А.Баатарбилэг, бүрэлдэхүүн сургуулийн захирлууд Б.Баяртогтох, Н.Баатарбилэг, Ж.Эрдэнэбулган, Ц.Болормаа, С.Баттулга нар оролцлоо.
Дэд захирал О.Мөнхбат, Б.Болдгив, ЗХШҮА-ны дарга В.Батцэнгэл нар чөлөөтэй байлаа.
Хурал Хичээлийн 1 дүгээр байрны 208 тоот хурлын өрөөнд өглөө 09:20 цагт эхэлж 11:00 цагт дуусав.
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:
- 2016-2017 оны хичээлийн жилд МУИС-д оюутан элсүүлэн суралцуулах журамд оруулах өөрчлөлтийн санал /СНА-ны дарга Ч.Ундрам/
- ХШУИС-ийн Хүрээлэн буй орчин судлал, химийн инженерчлэлийн тэнхмийн бүтэц, зохион байгуулалтын талаар /ХШУИС-ийн захирал Н.Баатарбилэг/
ШИЙДВЭРЛЭСЭН НЬ:
- 2016-2017 оны хичээлийн жилд МУИС-д оюутан элсүүлэн суралцуулах журамд оруулах өөрчлөлтийн /элсэлтийн бүртгэлийн хугацааг сунгах/ санал дэмжигдсэнгүй.
- ХШУИС-ийн ХБОСХИТэнхмийг тус сургуулиас оруулж ирсэн саналын дагуу
– Ой, хүрээлэн буй орчны инженерчлэлийн тэнхим
– Хими, биологи, цөмийн инженерчлэлийн тэнхим гэж 2 тэнхим болгож өөрчлөн зохион байгуулахаар шийдвэрлэв.