“ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЛИЙН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ ЗАРИМ АСУУДАЛ” СЭДЭВТ СИМПОЗИУМ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Share Button

Дээд Боловсрол Судлалын Монголын Нийгэмлэг санаачлан, БСШУЯ, Монголын ШУА-ийн идэвхтэй дэмжлэгтэйгээр, МИДСК, МУБИС, ШУТИС-тэй хамтран “ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЛИЙН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ ЗАРИМ АСУУДАЛ” сэдэвт симпозиумыг  2016 оны 6-р сарын 8-нд ШУТИС-ийн Шинжлэх ухаан технологийн төв номын сангийн хурлын танхимд зохион байгууллаа. Симпозиумд  эрдэмтэн судлаачдын 11 илтгэл хэлэлцэхэд БСШУЯ, ШУА, МИДСК-ийн төлөөлөл   болон ШУТИС, МУИС, МУБИС, ХААИС БХИС, АШУҮИС МУИС-ийн Орхон сургууль зэрэг их дээд сургууль эрдэм шинжилгээ судалгааны 30 гаруй байгууллагын  удирдах ажилтан, багш, эрдэмтэн судлаачид оролцож, хэлэлцсэн асуудлын талаар санал дүгнэлтээ илэрхийллээ.

Тус симпозиумаас Монгол улсын их хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын  хороо, БСШУЯ, их, дээд сургууль, эрдэмтэн судлаач нарт хандаж зөвлөмж гаргахаар шийдвэрлэлээ. Илтгэгчдээс судалгааны үндэслэлтэйгээр дэвшүүлж байгаа асуудлууд нь Монгол улсын эрдэмтэн судлаачдын бүтээлд чанарын ахиц дэвшил гаргах, улмаар  олон улсын оюуны бүтээлийн эргэлтэд оруулахад нөлөө үзүүлэхүйц, өргөн утгаараа шинжлэх ухааны хөгжлийн түвшинг илэрхийлдэг, тулгамдсан, хүлээлт бүхий асуудал болохыг тэмдэглэж,  холбогдох байгууллагууд анхааралдаа авч, зөвлөмжийг ажил хэрэг болгох нь зүйтэйг онцолж байлаа.

                             Дээд Боловсрол Судлалын Монголын Нийгэмлэг

1

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар