МУИС-ийн оюутнууд II Амаржих газарт нярайн хүчилтөрөгчийн аппарат бэлэглэлээ

Share Button

МУИС-Хууль Зүйн сургуулийн оюутнууд СБД-ийн II амаржих газарт 7 сая төгрөгөөр хүчилтөрөгч өтгөрүүлэгч дөрвөн ширхэг аппаратыг бэлэглэлээ. Энэхүү ажлыг оюутнууд 2014 оноос хойш санаачлан хэрэгжүүлжээ.

МУИС-Хууль Зүйн Сургуулийг жил бүр 150 орчим оюутан төгсдөг. Эрх зүйч мэргэжлээр 2014 онд төгссөн оюутнуудын санаачлагаар эхэлсэн энэхүү үйл ажиллагаанд жил бүрийн нийт төгсөгчид оролцож хонхны баярт зарцуулагддаг зардлаасаа хэмнэж Эх нялхас болон ХСҮТ-д хэрэгтэй төхөөрөмжийг нь бэлэглэж байжээ. Тэгвэл өнөөдөр гурав дахь жилдээ энэхүү ажлыг санаачлан Нийслэлийн II амаржих газарт хүчилтөрөгчийн аппаратыг ийнхүү хүлээлгэн өглөө. Энэхүү аппарат нь дөнгөж төрсөн, амьсгал гүйцэд авч чадахгүй хүндрэлтэй байгаа нярайд дэмжлэг өгдөг маш чухал төхөөрөмж юм.

http://news.gogo.mn/r/186981

Нийслэлийн II Амаржих газарт өдөрт дунджаар 28-30 нярай мэндэлж, 5-6 нярайд ямар нэгэн байдлаар хүндрэл үүсч энэхүү төхөөрөмж шаардагддаг байна. Мөн энд 16 инкубатор, дөрвөн халаагч ор байдаг ба тус бүрийн дэргэд нэг хүчилтөрөгчийн аппарат байх ёстой ч зургаан аппарат л ажиллаж, хүрэлцээ муугаас хоёр хүүхдийн дунд нэг аппарат ноогддог байжээ. Харин өнөөдөр дөрвөн аппарат нэмэгдснээр хүрэлцээ харьцангуй сайжирч нэг хүүхэд ч гэсэндээ бүрэн дүүрэн хүчилтөрөгч авах боломжтой болсонд баяртай байгаа тухай Нярайн тасгийн эрхлэгч Б.Дэлгэрсайхан тэргүүтэй бусад эмч нар хэллээ.

Мөн МУИС-ийн ХЗС-ийн оюутан Б.Анхбаяр болон бусад гар бие оролцсон оюутнууд бусад их дээд сургуулийн төгсөгчиддөө энэ мэт тусламжийн үйл ажиллагааг жил бүр уламжлал болгон зохион байгуулах уриалгыг гаргалаа.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар