МУИС: Сонгон шалгаруулалтад урьж байна

Share Button

Сонгон шалгаруулалтад урьж байна. /түр/

Ажлын байрны нэрЭрдэм шинжилгээ инновацийн хэлтэс. Технологи дамжуулах төвийн мэргэжилтэн

Гүйцэтгэх ажлын цар хүрээ:

Их сургуулиас төрөн гарч байгаа судалгаа, шинжилгээний ажлын үр дүн, оюуны өмчийг бүтээх, хамгаалах, үнэлэх, эдийн засгийн эргэлтэнд оруулах, үр дүнг нь нийгэмд түгээн дэлгэрүүлэх зэрэг оюуны өмчийн менежмент болон технологи дамжуулалтыг зөв зохион байгуулах, инновацийн хөгжлийг хурдасгах, технологийг үйлдвэрлэлд амжилттай нэвтрүүлэх, их сургууль-аж үйлдвэрийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хурал, зөвлөгөөн, үзэсгэлэн болон бусад шаардлагатай ажлуудыг зохион байгуулах

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Инженерчлэл, хэрэглээний шинжлэх ухааны мэргэжлээр их, дээд сургууль төгссөн, магистраас доошгүй зэрэгтэй
  • Англи болон аль нэг түгээмэл гадаад хэлээр мэргэжлийн түвшинд унших, бичих, ярих чадвартай
  • Компьютерийн нийтлэг хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай
  • Судалгаа, шинжилгээний ажил гүйцэтгэх чадвартай
  • Хариуцлагатай, хувийн зохион байгуулалттай
  • Харилцааны соёл, ёс зүйтэй, багаар ажиллах чадвартай
  • Тохиролцсон хугацаанд тогтвортой ажиллах

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Ажил байдлын тодорхойлолт
  • Бүтээлийн жагсаалт

Бүртгэл:

2016 оны 6 дугаар сарын 20-ноос 7 дугаар сарын 01-ний өдрийн 0900 – 1730 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 1-р байр №204 тоот өрөө, Утас: 77307730-1135

Жич: Анкет, бүрдүүлэх материал байгууллага хүлээн авснаар ажил горилогчийн өмнө ямар нэгэн хариуцлага хүлээхгүй. Зөвхөн анкетийн шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчийг ярилцлагад урихыг анхааран уу. Материал буцаан олгохгүй.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар