МУИС: Элсэлтийн бүртгэл 07 дугаар сарын 02-ны 18.00 цаг хүртэл сунгагдлаа

Share Button

МУИС-ийн 2016 оны бакалаврын өдрийн хөтөлбөрийн элсэлтийн бүртгэл дуусахад цөөн хоног үлдэж буй тал элсэгт та бүхэн өөрийн суралцахыг хүссэн сургуульдаа бүртгүүлээрэй.

Элсэлтийн бүртгэл орон даяар цахим хэлбэрээр буюу http://burtgel.num.edu.mn хаягаар 2016 оны 07 дугаар сарын 02-ны /бямба гариг/ 18:00 цаг хүртэл явагдана.

Зөвхөн бүртгэлийн системд бүртгүүлсэн хэрэглэгчдийн хувьд элсэлтийн ерөнхий шалгалтын оноогоор жагсаж элсэх эрхээ авах боломжтойг сануулая.

Лавлах утас 77307730 дотуур утас 1122,1123,1129

МУИС нь 2016-2017 оны хичээлийн жилд

  • Шинжлэх ухааны сургууль
  • Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль
  • Бизнесийн сургууль
  • Хууль зүйн сургууль
  • Олон улсын харилцаа нийтийн удирдлагын сургууль
  • Завхан сургууль
  • Орхон сургууль гэсэн 7 бүрэлдэхүүн сургуульдаа элсэлт авч байна.

ЭЛСЭГЧ Та МУИС-д элсэн суралцсанаар:

Тодорхой нэг хөтөлбөр /мэргэжил/-д бус сонирхож буй хөтөлбөр /мэргэжил/ нь харьяалагдах бүрэлдэхүүн сургууль /салбарт/ элсэх давуу талтай бол ЭЛСЭГЧ МУИС-ийн ерөнхий суурь хичээлээс чөлөөтэй сонгон суралцаж сургалтын чанар амжилтаар хүссэн мэргэжлээ журмын дагуу сонгох боломжтой.

Мөн Суурь шалгалт нь 750-аас дээш оноотой ШУС-БУС, ХШУИС-ийн эхний 50 элсэгч /сургууль тус бүрт 25/ болон улсын олимпиадад эхний байр эзэлсэн элсэгчийн эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрийг 50 хувь хөнгөлж өгөх бөгөөд үндэсний болон МУИС-ийн олон улсын байгууллага, гадаад дотоод, засгийн газрын оюутан солилцооны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах, сургалтын таанай орчин нөхцөл боломжыг МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ ТАНД САНАЛ БОЛГОЖ БАЙНА.

_N2S1295

МУИС-ийн элсэлтэй холбоотой мэдээ мэдээллийг Та бүхэн дараах линкээр авч болно.

http://www.num.edu.mn/

http://burtgel.num.edu.mn/

https://www.facebook.com/MUIS1942/

https://twitter.com/num_edu

poster

1

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар