МУИС-ХШУИС ба AIST/FREA-ын хамтарсан судалгаа эхлүүлж байна

Share Button

Capture

ИТДБ (Инженер Технологийн Дээд Боловсрол) төслийн “Сэргээгдэх эрчим хүч, нарны энергийн технологийн судалгаа хөгжүүлэлт” сэдвийн хүрээнд, Японы Аж Үйлдвэрийн Дэвшилтэт Технологийн Институт, Фүкүшима СЭХ-ний хүрээлэнгийн судлаач Отани Кэнжи (VS, Kenji OTANI, Fukushima Renewable Energy Institute (FREA), National Institute of Advanced Industrial Science and Technology, AIST) нь МУИС-ын урилгаар Монголд 5 хоног ажиллаад буцав. Зочин судлаач Отани Кэнжи 6 сарын 13-ны өдөр “Нарны Энергийн Нөөцийг шинэ хиймэл дагуулын мэдээлэл ашиглан тодорхойлох нь” (Solar Resource Evaluation using new Satellite Images and Potential in Mongolia) нээлттэй лекц уншиж, 40 гаруй оролцогчидтой хэлэлцүүлэг өрнүүлэв. Мөн МУИС-ХШУИС-ын СЭХ хөтөлбөрийн багш нар, судалгааны багийн хамт олонтой биечлэн уулзаж, хамтарсан судалгааны ажлын эхлэлийг тавьж, судалгааны орчин нөхцөлтэй танилцан, үнэтэй зөвлөгөө өгөөд буцлаа.

2 3лп

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар