Монгол Улсын “Дээд боловсролын тухай” хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх заалт, МУИС-ийн дүрмийн 4.5.8.3 дахь заалт, Захиргааны зөвлөлийн 2016 03 дугаар сарын 15-ны өдрийн хурлын шийдвэрээр МУИС-ийн үйлчилгээний нэгдсэн стандартыг баталсан. Дээрх үйлчилгээний нэгдсэн стандартыг МУИС 06 дугаар сарын 02-ны эхлэн мөрдөж буй бөгөөд үйлчилгээний стандартын талаарх танилцуулга сургалтыг алба хэлтэс, ажилтан албан хаагчдад хийлээ.
Энэхүү журмын зорилго нь МУИС-ийн алба, хэлтсийн удирдлага, мэргэжилтэн, номын санч, эмнэлэг, инженер техникийн ажилтан, хичээлийн туслах ажилтан, лаборант, ажилчнаас (цаашид үйлчилгээний ажилтан гэх) МУИС-д суралцагсад элсэгчид, төгсөгчид болон нийт иргэдэд үйлчилгээ үзүүлэхдээ баримтлах ажлын дэг ёс, харьцааны хэм хэмжээг тодорхойлоход оршиж буй юм.
[gview file=”https://news.num.edu.mn/wp-content/uploads/2016/06/st3.pdf”]