МУИС болон БСШУЯ-ны харьяа олон улсын хөтөлбөрийн сургалттай “Шинэ эхлэл”, “Шинэ эрин”, “Монгол тэмүүлэл” лаборатори сургууль, “Орчлон” олон улсын дунд сургууль хооронд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр боллоо.
МУИС-д шилдэг элсэгчийг татах, ирээдүйн чадварлаг боловсон хүчин бэлтгэх зорилго бүхий ажлын хүрээнд зохион байгуулагдаж буй тус арга хэмжээнд:
- МУИС-ийн Сургалт эрхэлсэн дэд захирал Г. Баярмагнай
- Орчлон ОУ-ын дунд сургуулийн гүйцэтгэх захирал Г. Бат-Эрдэнэ
- Орчлон ОУ-ын дунд сургуулийн захирал Н. Нарантуяа
- БСШУЯ-ны харьяа, олон улсын хөтөлбөрийн сургалттай “Шинэ эхлэл” лаборатори сургуулийн захирал Л. Эрдэнэ
- БСШУЯ-ны харьяа, олон улсын хөтөлбөрийн сургалттай “Шинэ эрин” лаборатори сургуулийн захирал Б. Амартүвшин нар оролцлоо.
Харилцан ойлголцлын санамж бичигт олон улсын тѳвшинд хүлээн зөвшөөрөгддөг Кембрижийн А болон АS тѳвшний хичээлийг МУИС-д дүйцүүлэх боломжтой болж байгааг тусгасан. Энэ нь тус санамж бичгийн онцлог гэдгийг оролцогчид санал нэгтэйгээр онцолж, талархал илэрхийлж байлаа.
Оролцогч талуудын зүгээс МУИС-ийн оюутнууд дадлага хийх боломжийг бүрдүүлэх, МУИС-ийн эрдэмтэн профессоруудын лекц, семинарыг зохион байгуулах болон бусад арга хэмжээнд багш сурагчдын төлөөллийг оруулж, идэвхтэй хамтарч ажиллахаа илэрхийллээ.