Шувууд төслийн хиймэл дагуулын “Critical Design Review” буюу 3 дахь шатны техникийн хэлэлцүүлэг амжилттай болж өнгөрлөө. Японы хэвлэл мэдээллийн сувгууд манай төслийг онцлон нийтэлсэн байна. Энэхүү төсөлд маань одоогоор 7 орон газрын станцаар сүлжээ болж хамтран ажиллаж, 4 улсын хиймэл дагуул 2017 онд хөөрөхөөр болоод байгаа билээ. Энэхүү хэлэлцүүлэгт МУИС-ийн захирал Р.Бат-Эрдэнэ өөрийн биеэр оролцож Монголынхоо багийн хийсэн ажил, хиймэл дагуулын үйл явцтай танилцлаа.