2015 онд МУИС-ийн 435 сая төгрөгийн санхүүжилтээр нийт 77 төсөл хэрэгжсэн. Үүнээс 10 төсөл 2016 оны 7 дугаар сарын 15-ний өдөр дуусгавар болно. 2016 оны 1-2 дугаар сард хэрэгжиж дууссан 67 төслийн нэг жилийн тайланг бүрэлдэхүүн сургуулийн Эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлэн ЭШИХ-ээс хянан магадлагааг гүйцэтгэсэн. Хянан магадлагааны үр дүнд зогсоосон төсөл-1, гэрээний үүргээ биелүүлээгүй-43, амжилттай хэрэгжсэн-21, тайлангаа ирүүлээгүй -3 төсөл байв. Гэрээний үүргээ биелүүлээгүй 43 төслөөс 4 сарын 1-ний өдөр хүртэл- 5, 5 дугаар сарын 1-ний өдөр хүртэл-1 , 5 сарын 31-ний өдөр хүртэл -36 төслийн үр дүнгийн гэрээний сунгалтыг хийж, хэрэгжээгүй тул 1 төслийг хаасан.
2016 оны 4 сарын 1-ний дотор гэрээний биелэлтийг шалгахад 5 төслөөс 1 төсөл өгүүллээ хэвлүүлэхээр зөвшөөрүүлсэн accepted төлөвтэй, бусад 4 төсөл өгүүллээ сэтгүүлд хүлээлгэн өгсөн төлөвт байсан тул үр дүнг хүлээн авах хугацааг 5 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгасан. 5 дугаар сарын 1-ний өдөр хүртэл гэрээ сунгасан нэг төсөл 5 дугаар сард өгүүллээ сэтгүүлд хүлээлгэн өгсөн.
2016 оны 5 сарын 31-ний өдөр хүртэл гэрээний сунгалттай төслийн үр дүнг хянан магадласан статистик мэдээг үзвэл (Хүснэгт 1):
- Амжилттай хэрэгжсэн төсөл – 6
- Өгүүллээ сэтгүүлд хүлээлгэж өгсөн- 18
- Өгүүллээ хэвлүүлсэн боловч МУИС-ийн санхүүжилтийг дурьдсан талархал байхгүй төсөл-3
- Тайлангаа ирүүлээгүй төсөл-9
- Гэрээлсэн сэтгүүлд хэвлүүлж чадаагүй, луйврын сэтгүүлд хэвлүүлсэн, хэрэгжээгүй төсөл- 5
ЭШИХ
[gview file=”https://news.num.edu.mn/wp-content/uploads/2016/07/%D0%92%D0%95%D0%91-%D0%9C%D0%AD%D0%94%D0%AD%D0%AD-2015-%D0%BE%D0%BD%D1%8B-%D1%82%D2%AF%D1%80-%D0%B6%D1%83%D1%80%D0%BC%D1%8B%D0%BD-%D1%82%D3%A9%D1%81%D0%BB%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%B3%D2%AF%D0%B9%D1%86%D1%8D%D1%82%D0%B3%D1%8D%D0%BB.07.04.20161.pdf”]