Хайж байна...

Гадаад хэлний лаборатори байгуулагдлаа

Share Button

Монгол улсад салбараа нээж буй Бүрэн барааны хайпермаркет “Emart” нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд оюутнуудын гадаад хэлний боловсролыг дэмжих, сурч боловсроход дэмжлэг үзүүлэх үүднээс МУИС-д 50 000 доллар хандивлаж гадаад хэлний орчин үеийн иж бүрэн лабораторийг хүлээлгэн өглөө.

1

Гадаад хэлний орчин үеийн лабораторийг МУИС-ийн хичээлийн II байрны 4 давхар 466 тоотод нээж буй бөгөөд иж бүрэн суурийн 20 ширхэг компьютерийг холбогдох хэрэгслүүдийн хамтаар өнөөдөр МУИС-ийн удирдлагууд болоод оюутан залууст хүлээлгэн өглөө. Лабораторийн нээлтэд МУИС-ийн захирал Р.Бат-Эрдэнэ, БНСУ-ын “Emart” сүлжээ их дэлгүүрийн Глобал бизнес хариуцсан захирал Ким Сон Ён , “Скай Хайпермаркетинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Болор-Эрдэнэ нар болон “Emart “сүлжээ дэлгүүрийн төлөөлөгчид оролцлоо.

8

“Emart” сүлжээ их дэлгүүрийн Глобал бизнес хариуцсан захирал Ким Сон Ён нээлтийн үеэр:  “Илүү чанарыг илүү хямдаар” уриатайгаар үйл ажиллагаагаа явуулах тус дэлгүүр нь МУИС-ийн оюутнуудын гадаад хэлний боловсролыг дэмжин лаборатори хүлээлгэн өгч буйдаа баяртай байна. Цаашид МУИС-тай хамтран ажиллаж оюутан залуусын боловсролыг дэмжин ажиллах болно гэдгээ илэрхийллээ.

5

3

7

IMG_7086

4

IMG_7106

2

IMG_7093

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар