Франц хэлээр сургалт явуулдаг их, дээд сургуулийн оюутны олон улсын зуны сургалтыг Монгол улсад анх удаа зохион байгуулж байна. Франц хэлээр сургалт эрхэлдэг 100 гаруй орны 800 гаруй их дээд сургуулийг нэгтгэсэн олон улсын Холбоонд МУИС 2013 онд элсэн орсон. Монгол улс АЗИ-НОМХОН далайн бүсэд хамаардаг бөгөөд 80 гаруй их,дээд сургууль хамаарагдаж байна. МУИС-д 1963 оноос эхлэн франц хэлний сургалтыг эрхлэн явуулж байгаа бөгөөд франц хэлтэн мэргэжилтнийг бэлтгэхэд гол үүрэг гүйцэтгэж иржээ. Энэхүү олон улсын зуны сургалтад АЗИ-НОМХОН далайн бүсийн Япон, Хятад, Вьетнам, Тайланд, Сингапур, Монгол улсын 70 гаруй оюутан хамрагдаж байна. “Монголын өв соёл,” нэртэй уг сургалтанд Монгол улсын түүх, зан заншил, бэлгэдэл, соёлыг франц хэлээр зааж, улс орноо эдгээр олон орны оюутнаар дамжуулан сургтачлаж байгаагаар онцлог.
Оюутны олон улсын хуралд Монгол улсын шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, Франц улсын засгийн газрын шагнал, “Эрдмийн дал мод” одонт шагналт, МУИС-ийн зөвлөх профессор С.Дулам “Монгол улсын өв соёл, бэлгэдэл” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ. Мөн Франц улсын Лиллийн их сургуулийн профессор, Алтан гадаст одонт, алдарт монголч эрдэмтэн Алан Дежак “Монголын өв, соёл”, МУИС-ийн профессор Б.Алтангүл “Монголын түүх, Монголчууд” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүллээ.
Түүнчлэн БНФУ-аас Монгол удсад суугаа онц бөгөөд бүрэн эрхаэт элчин сайд Элизавет Барзак оролцож, франц хэлт Азийн орны зочин оюутан залуус, багш сурган хүмүүжүүлэгч нарт сургалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ.