МУИС: Сонгон шалгаруулалтад урьж байна

Share Button

МУИС: Сонгон шалгаруулалтад урьж байна.

Ажлын байрны нэр:

Спорт залны зохион байгуулагч

Гүйцэтгэх ажлын цар хүрээ:

Тэнхмийн багш нарын хичээл сургалт, секц, нийтийн биеийн тамирын арга хэмжээг хэвийн явуулахад туслах

Спорт заалны цэвэрлэгээ, эд хогшлын бүрэн бүтэн байдалд хяналт тавьж хичээллэх нөхцөлөөр хангах

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Их, дээд сургууль төгссөн, бакалавр зэрэгтэй /спортын цол зэрэгтэй бол давуу тал болно/
  • Спортын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
  • Компьютерийн нийтлэг хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай
  • Хариуцлагатай, хувийн зохион байгуулалттай
  • Харилцааны соёл, ёс зүйтэй, багаар ажиллах чадвартай

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Ажил байдлын тодорхойлолт, холбоо барих утас

Бүртгэл:

2016 оны 8 дугаар сарын 26-ноос 8 дугаар сарын 31-ний өдрийн 0900 – 1730 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 1-р байр №204 тоот өрөө, Утас: 77307730-1132

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар