Кибер боловсролын төв нээлтээ хийлээ

Share Button

МУИС-ийн ОУХНУС-ийн Нийтийн удирдлагын тэнхимийн кибер боловсролын төвийн нээлтийн үйл ажиллагаа өчигдөр буюу 2016 оны 8 дугаар сарын 25-нд хичээлийн V байрны 303 тоотод боллоо. Кибер боловсролын төв нь KOICA-ын хөрөнгө оруулалтаар МУИС-ийн ОУХНУС-ийн Нийтийн удирдлагын хөтөлбөрийг чадавхижуулах, хөгжүүлэх чиглэлээр 2016 оны 3 сараас 2018 оны 2 сар хүртэл хэрэгжих төсөл юм.

 Тус үйл ажиллагаанд хүндэт зочноор МУИС-ийн Р.Бат-Эрдэнэ, Солонгос улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд H.E. Oh Song,  KOICA-ийн Монгол улс дах төлөөлөгчийн газрын захирал Dr.Park Soo Young нар оролцож баяр хүргэн мэндчилгээ дэвшүүлсэн. Энэхүү үйл ажиллагааг тус төвийн кибер системээр шууд дамжууллаа.

Солонгос улсын Хансунг их сургуулийн эрдэмтэн профессорууд Кибер боловсролын төвийн онлайн системээр МУИС-ийн оюутнууд G-Glass сургалт явуулах бөгөөд цаашдаа уг төслийн хүрээнд сургалт судалгааны олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэн хамтран ажиллах юм.

1

2

3

4

5

6

7

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар