2012 оны 01-р сарын 13-нд МУИС-ийн Худалдааны сургуулийн 2011–2012 оны хичээлийн жилийн НББ –ийн оройн ангийн төгсөлтийн баяр болж тус сургуулийн захирал доктор профессор Б. Батсайхан нийт төгсөгчиддөө баяр хүргэн үг хэлж, энгэрийн тэмдэг боловсролын дипломыг нь гардуулан өглөө.
Энэ хичээлийн жилд оройн ангийг нийт 23 оюутан баклаврын зэрэгтэй төгсөж байгаагаас Тангадын Энхзаяа, Ганболдын Алтантунгалаг, Болатханы Еркин нарын оюутнууд онцлох дипломтой төгсөж бусдыгаа манлайлсан юм.
Нийт төгсөгчиддөө сургуулийн захиргаа, багш, ажилчид, оюутнуудын нэрийн өмнөөс баяр хүргэж, амжилт, бүтээлээр дүүрэн байж шилдэг тэргүүний боловсон хүчин болохын ерөөл өргөе.