“МУИС-ийн магистрант, докторантыг туслахаар ажиллуулах журам” батлагдан гарлаа

Share Button

МУИС-ийн захирлын 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн А/235 тушаалаар “МУИС-ийн магистрант, докторантыг туслахаар ажиллуулах журам” батлагдан гарлаа. Уг журмын зорилго нь МУИС-ийн магистрант, докторантыг мэргэшил, судалгаа хийх болон практик ур чадварыг хөгжүүлэх, суралцахад нь санхүүгийн дэмжлэг үзүүлэх, нөгөө талаас профессор багш нарын өдөр тутмын ачааллыг бууруулж, судалгаа, шинжилгээний үр өгөөжийг дээшлүүлэх зорилготой юм. Магистрант, докторант нь их сургуулийн харьяа салбар сургууль, алба хэлтэс, судалгааны төсөл хөтөлбөр, тэнхим, лаборатори, номын сан болон бусад холбогдох нэгжүүдэд судалгаа, сургалт, захиргааны туслахаар ажиллан тэтгэлэг авах боломж бүрдэж байна. Журамтай энд дарж танилцана уу.  МУИС-ийн нийтлэг дүрэм журамтай энд дарж танилцана уу.

ЭШИХ

[gview file=”https://news.num.edu.mn/wp-content/uploads/2016/09/%D0%B0%D1%81%D1%81%D0%B8%D1%81%D1%82%D0%B0%D0%BD%D1%82%D1%88%D0%B8%D0%BF-%D0%B6%D1%83%D1%80%D0%B0%D0%BC.pdf”]

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар