Монгол улсын соёл урлагийн ажилтны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд МУИС-ийн номын сангийн хамт олон нийгэм, хүмүүнлэгийн үйлсэд хувь нэмэр оруулах зорилгоор “Номын цагаан буян дэлгэрэх болтугай” уриан дор ШШГЕГ-ын хорих 405 дугаар ангийн хүмүүжигч нарт оюуны хөрөнгө оруулалт хийж нийт 43 нэр төрлийн 250 ширхэг номыг хандивлав. Тус үйл ажиллагааны үеэр ШШГЕГ-ын хорих 405 дугаар ангийн хүмүүжигчид баярласнаа илэрхийлж өөрсдийн гараар уралсан бүтээлийн дээжээс номын сангийн хамт олонд дурсгав.