МУССАЖЯамнаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Соёл, урлагийн ажилтны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээ 2016 оны 09 сарын 10-ны өдөр “Чингисийн хүрээ” аялал жуулчлалын цогцолборт тэмдэглэн өнгөрүүллээ. Энэхүү үйл ажиллагаанд соёл урлагийн 35 байгууллага оролцож спортын тэмцээн уралдаанууд болон бусад арга хэмжээнүүдэд авхаалж самбаагаа сорилоо.
Энэхүү спортын арга хэмжээнд МУИС-ийн номын сангийн баг тамирчид амжилттай оролцож
- Гар бөмбөгийн төрөлд Б. Эрдэнэбаяр ахлагчтай эмэгтэй баг тамирчид 2-р байр, мөнгөн медаль,
- Шатрын эмэгтэй төрөлд номын сангийн захирал Г. Цэрэн 3-р байр,
- Шатрын эрэгтэй төрөлд номын сангийн мэдээллийн технологич Д. Гансүх 3-р байр тус тус хүртлээ.
Амжилттай оролцсон баг тамирчиддаа баяр хүргэе.