Гадаад оюутнуудад зориулсан чиглүүлэх өдөрлөг боллоо

Share Button

2016-2017 оны хичээлийн жилд Монгол хэлний бэлтгэл, бакалавр, магистр, докторт шинээр элсэн суралцаж буй гадаад оюутнуудад  зориулсан чиглүүлэх өдөрлөг 2016 оны 09 сарын 17-ны өдөр амжилттай болж өнгөрлөө.

Тус өдөрлөгөөр сургууль, оюутны албаны дэлгэрэнгүй танилцуулга, сургалтын журам, сиси сургалтын системийн хэрэглээ, хичээл сонголт, Монгол улсад оршин суух болон визтэй холбоотой хууль дүрэм, эрүүл мэндийн даатгалд хамрагдах боломж, Оюутны албанаас хэрэгжүүлэх ажлын мэдээллээр хангалаа. Өдөрлөгт СНА, Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим, МТА, МУИС-ийн эмнэлэг нар холбогдох дүрэм журмын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийн оюутнуудын асуултанд хариуллаа.

ОЮУТНЫ АЛБА

IMG_0849

Displaying IMG_0837.CR2

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар