МУИС ШИНЭ ЭЛСЭГЧ, ШИЛДЭГ ОЮУТНУУДААР ХҮРЭЭГЭЭ ТЭЛЛЭЭ

Share Button

МУИС ШИНЭ ЭЛСЭГЧ, ШИЛДЭГ ОЮУТНУУДААР ХҮРЭЭГЭЭ ТЭЛЛЭЭ

muis logoМУИС-ийг 2016-2024 он хүртэл хөгжүүлэх стратеги төлөвлөгөөний “Сургах ба сурах үйл явцыг дэлхийн тэргүүлэх түвшинд хүргэх” зорилгод нийцсэн шилдэг суралцагч элсүүлэх элсэлтийн бодлогын хүрээнд 2016-2017 оны хичээлийн жилийн шинэ элсэлтээ авч Монгол улсын их сургууль 74 дэх хичээлийн шинэ жилтэйгээ золголоо.

“МУИС-ийн 2016 оны бакалаврын өдрийн хөтөлбөрт оюутан элсүүлэх журам” –ыг баримтлан  тус сургуульд суралцахыг хүссэн элсэгчдэд зориулан сургалтын онлайн СиСи системээр элсэлтийн бүртгэлийн үйл ажиллагааг орон даяар 3 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Элсэн орж буй оюутнууд ерөнхий суурийн зарим хичээлийг англи хэлээр сонгон судлах, ШУС болон ХШУИС-д элсэгчид байгалийн ухааны  гүнзгийрүүлсэн сургалтат хөтөлбөр (honors program)-т хамрагдах боломжтой  болсон бөгөөд ШУС болон ХШУИС-ийн шинэ элсэгчид хоёр сургуулийн  аль ч хөтөлбөрөөс мэргэжил сонгохоор болсон нь энэ удаагийн элсэлтийн хүрээнд зохион байгуулсан онцлох ажил байлаа. Монгол улсад Кембрижийн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж буй ерөнхий боловсролын сургуулиудаас тус сургуульд элсэгчид А болон AS түвшинд судалсан хичээлээ МУИС-ийн ерөнхий суурийн хичээлтэй багц цаг дүйцүүлэх нөхцөл бүрдсэнийг мөн онцолж байна.

МУИС 2014 онд 3,961, 2015 онд 2,573, 2016 онд 3,622 оюутан элсүүлсэн бөгөөд элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноо 2014 онд 621, 2015 онд 619, энэ хичээлийн жилд 663 болж өссөн үзүүлэлттэй байна.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар