МУИС-ийн төв номын санд нэвтрүүлсэн олон улсын номын сангийн автоматжуулалтын цогц системийг салбар сургуулиудад нэвтрүүлэхтэй холбогдуулан энэ сарын 18-нд ОБДСТ-ийн ажилтнуудад “Коха” программын сургалтыг амжилттай зохион байгууллаа. Сургалтанд нийт 9 салбар сургуулийн 17 ажилтан оролцсон бөгөөд номын сангийн олон улсын автоматжуулалтын “Коха” системд ОБДСТ-ийг холбосноор МУИС-ийн хэмжээнд нэгдсэн электрон каталоги үүсэж, үйл ажиллагаа бүрэн автоматжиж байгаа юм.